2024.04.26, Friday
spot_img
НҮҮР1Монголд covid-19-өөр 76 настай эрэгтэй нас барлаа

Монголд covid-19-өөр 76 настай эрэгтэй нас барлаа

Covid-19-ийн халдварын талаар ЭМЯ-наас өгсөн мэдээллийг хүргэе. ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА “Нийт 11581 сорьцод шинжилгээ хийхэд 22 хүнээс Сovid-19 илэрлээ. Эдгээр хүмүүс Улаанбаатар хотод шинээр бүртгэгдсэн. Тэдний 12 нь Баянзүрх нэгдсэн эмнэлгийн голомтынх. Мөн өвчилсөн сувилагчийн гэр бүлтэй холбоотой дөрөв, сүүлд бүртгэгдсэн голомтуудын ойрын хавьтлуудаас вирус илэрлээ. Ингэснээр Улаанбаатарт хотод батлагдсан тохиолдол 491 боллоо. Энэ хугацаанд орон нутагт нэмж халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд багц өвчлөлийн тохиолдол 817 болж, сүүлийн 24 цагт таван хүн эдгэрсэн.

Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1308 болсон. Үүнээс эдгэрсэн 884 хүн буюу 67.6 хувь нь эдгэрсэн байна.  Биеийн байдал маш хүнд гурав, хүнд 12, хүндэвтэр 126, хөнгөн 272 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 179 хүнээс маш хүнд хүн нэг байгаа бол Цэргийн  төв эмнэлэгт 215 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн хоёр, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 13 хүн эмчлүүлж, таван хүн эдгэрсэн. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт зургаан хүн эмчлүүлж буй. Covid-19-ийн халдвартай, 76 настай эрэгтэй ХӨСҮТ-д эмчилгээний тав дахь хоногтоо нас барлаа. Тэрээр зүрхний архаг дутагдалтай, зүрхний хэм алдагдсан, доод мөчдийн судас бөглөрөлттэй, архаг хууч өвчтэй байсан. Талийгаач Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдвар авчээ.

Улаанбаатар хотод цар тахлын дөрвөн том голомт байна. Ялангуяа Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомттой холбоотой ойрын болон хоёрдогч хавьтлуудтай холбоотой халдвар, “Мөнххада” компанийн голомттой холбоотой 17 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнд тус компанийн зургаан ажилтан, тэдний гэр бүлийн 11 хүн багтаж буй. Мөн ХСҮТ-ийн ажилчидтай холбоотой 16 хүн халдварт өртсөн. Тэгэхээр гурав, дөрвөн голомтын хүрээ хязгаарыг тогтоох шаардлагатай байгаа. Ихэвчлэн гэр  бүл, нэг дор ажилладаг хүмүүсийн дунд халдвар маш хурдан тархаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!