2024.04.26, Friday
spot_img
НҮҮР3"Luxurious"-т зөрчлийн хэрэг нээлээ

"Luxurious"-т зөрчлийн хэрэг нээлээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар/НМХГ/-аас “Luxurious” оргилуун дарсны үйлдвэрт хяналт шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээжээ. Шинэ жилийн баярын өдрүүдэд “Советское шампанск”, “Тансаг” гэсэн хаяг шошготой оргилуун дарсыг “LUXURIOUS” гэсэн бичиг бүхий цагаан, ягаан өнгөөр бүрж худалдсан гэх мэдээллийн дагуу 2021 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр “Цэс хайрхан” ХХК-ийн дарсны үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнийг байлцуулан шалгалт хийжээ.
Үйлдвэрийн удирдлагууд “LUXURIOUS” /цагаан/ нэрийн 12879 ш оргилуун дарс үйлдвэрлэж нийлүүлсэн. Эдгээрээс 2000 орчим оргилуун дарсыг гадуураа цагаан өнгийн шошгоор бүрсэн гэх мэдээллийг өгсөн байна.
Энэ хугацаанд НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид агуулахын үлдэгдэл дарсыг битүүмжилж, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан “Миний дэлгүүр” сүлжээний гурван салбар, Номин, Баянзүрх, Амгалан зах, Генерал төв, Сарнайх ХХК, Хайлааст зэрэг дэлгүүрт шалгалт хийж, шошгын зөрчилтэй оргилуун дарсыг худалдааны газруудаас яаралтайгаар буцаан татаж эхэлжээ. Тус аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.
Сануулахад, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэд мөн НМХГ-т гаргасан шиг гомдол мэдүүлж, энэ мөрөөр тус газар шалгаж, тайлбар авсан байдаг.
Энэ үеэр тус компани “Тээвэрлэлт саатсантай холбоотойгоор шилний нийлүүлэлт тасарч, хуучин шилээ ашигласан ба шампанск хуурамч бус” гэсэн тайлбар өгчээ.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!