2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРМонголБЗД-ийн эмнэлгээр шинж тэмдэгтэй хүн үйлчлүүлсэн

БЗД-ийн эмнэлгээр шинж тэмдэгтэй хүн үйлчлүүлсэн

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.


-БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт тархсан халдварын тохиолдлуудын голомтыг тогтоосон уу?

-БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн халдварын тохиолдол гарч эхэлсэн.

БЗД-ийн эмнэлэгт гарсан голомтын эх уурхай нь арванхоёрдугаар сарын 8-ны өдөр шинж тэмдэгтэй өвчтөн орж, эмчилгээ үйлчилгээ аваад явсан байх магадлалтай гэсэн эхний тойм гарсан.

Тодруулбал, COVID-19 шинж тэмдэг илэрсэн үедээ халдвар тараах эрсдэл өндөртэй байдаг. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт батлагдсан тохиолдлын хавьтлуудыг хайгаад үзэхэд анх эмнэл зүйн шинж тэмдэгтэй өвчтөн гаднаас очсон байх эрсдэлтэй.

Тухайн иргэн өөрөө халдварт өртөх өндөр эрсдэлтэй газар буюу эмийн сан, эмчилгээ үйлчилгээний газар ажилладаг бөгөөд халдвар аваад эмнэл зүйн шинж тэмдэгтэйгээр эмнэлгийн үйлчилгээ авсан гэсэн үг. БЗД-ийн эмнэлэгт гарсан голомт нь халдварын нууц үеийн эхний 14 хоногийн хугацаанд гарч буй дэгдэлт.

-ХӨСҮТ болон БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа хавьтлуудыг өөр эмнэлэг рүү шилжүүлж байна. Ингэж шилжүүлэг хийж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна уу?

-ДЭМБ-аас гаргасан удирдамжтай холбоотойгоор ЭМ-ийн сайдын тушаал гарсан.

Үүний дагуу ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс эмнэл зүйн хувьд эдгэрч байгаа хүмүүсийг Яармагийн 300 ортой эмнэлэгт долоо хоног ажиглан тусгаарласны дараа гэрт нь гаргаж байгаа.

Харин БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт бид эрэмбэлэн ангилалт хийсэн. Тодруулбал, батлагдсан тохиолдлуудтай ойрын хавьтлуудыг Тандалтын удирдамжийнхаа дагуу ажиглан тусгаарлах байранд тусгаарласан.

Мөн тэнд огт халдварт өртөөгүй, өртөх эрсдэлгүй хүмүүсийг өөр эмнэлэг рүү зөөвөрлөн тусгаарлах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!