2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮРПопулист МэдээЦ.Даваасүрэнг ч нэг муу юм ялгадаг болсон

Ц.Даваасүрэнг ч нэг муу юм ялгадаг болсон

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн уул уурхайд хамгийн их харшилтай хүн. Түүнээс болж Тавантолгойн цахилгаан станцыг барих ажил цаг алдсан. Эрчим хүчний сайд болонгуутаа тэрбээр Тавантолгойн цахилгаан станцын төслийг зогсоосны хохирлыг эдийн засаг л үүрсэн. Эргээд М.Энхсайханы боловсруулсан төслөөр Тавантолгойн цахилгаан станцыг барих гэж байна.

Харин тэрбээр саяхан чуулганы хуралдаан дээр баахан попорч “Энэ цар тахлын ард гарах, мөн эдийн засгаа хөгжүүлж, иргэдийнхээ ядуурлыг бууруулах гол арга бол ажлын байр бий болгож, иргэдээ тогтмол орлоготой болгох явдал юм.  Хувь тавилан юм уу, тиймдээ хөгжихгүй, ядуурал газар аваад байгаа юм. Бид хөгжлийн загвараа оновчтой томъёолоод зөв бодлого гаргаад тууштайхан сэтгэл гаргаад зүтгэчихвэл хэдхэн жилийн дотор л хөгжинө. Сэтгэл байвал бүтдэг л гэсэн үг.Иргэл хэн камерийн өмнө зовлонгоор үг хийж, шударга ёс ярьж сайхан попроод байгааг ялгадаг болсон” гэсэн нь олон хүний хөх инээдийг хүргэв. Үнэндээ  камерын өмнө ард түмний нэр барьж, шударга ёс ярьж сайхан попордог хүн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрөө шүү дээ.

Холбоотой мэдээ