2024.03.28, Thursday
spot_img
НҮҮРПопулист МэдээЦ.Даваасүрэн баавгайн тал уу!

Ц.Даваасүрэн баавгайн тал уу!

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өчигдөр /2021.04.21/ хуралдаж, гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Оюутолгойн ажлын хэлэлцээрт багтсан Ц.Даваасүрэн “Туркойс хилл ресурсес” болон “Рио тинто интэрнэшнл холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцож, уг гэрээг хэрэгжүүлэх зөвшөөрлийг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-өөр батлуулах төлөвлөгөөтай ажиллаж байна. Энэ нь “Оюутолгой” ХХК-ийн өрийг улам  нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал  ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилт авах асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгсөн гэв. Ц.Даваасүрэнгийн энэхүү тайлбар, Монголын Засгийн газрын байгуулсан ажлын хэсгийнхний хоорондын зөрчлийг харвал Оюутолгойн гэрээг сайжруулах нь бүү хэл самраад хаях л дүр зураг харагдаж байна.

“Улаан бал” нэвтрүүлэгт уул уурхайн магнат, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав оролцохдоо Монголын парламентад гадаадын гар хөл үү гэж эндүүрмээр хүмүүс ажилладаг болохыг ч ний нуулгүй ярьсан. Тэрбээр арай Ц.Даваасүрэнг хэлээгүй байгаа гэх хардлага иргэдэд төрсөн бололтой, олон нийтийн сүлжээнээс харахад.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!