2021.06.25, Баасан
Эхлэл Монгол Монгол: Батлагдсан тохиолдлын 65 хувь нь оюутнууд

Монгол: Батлагдсан тохиолдлын 65 хувь нь оюутнууд

Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн тохиолдлуудын эмнэл зүйн шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-өөс өнөөдөр танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Монгол Улсад өнөөдрийн байдлаар 215 батлагдсан тохиолдол байгаа бөгөөд тандалт судалгаа, эмчилгээг эрчимтэй хийж байна. Батлагдсан тохиолдлуудын 78 хувь буюу 168 хүн эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс 80 хүн сувилалд, 60 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 28 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан.  Монгол Улсад бүртгэгдсэн COVID-19-ийн тохиолдлуудын 82 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөж ирсэн. Бусад нь арван улс орноос ирсэн байна. Түүнчлэн өвчлөгсдийн 93 хувь буюу 201 нь Монгол Улсын иргэд юм" гэлээ.

Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлуудын нэг орчим хувь нь эмнэлзүйн хүнд явцтай байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдварт өртсөн хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл

  • 6-15 насны хүүхэд 8,
  • 55-аас дээш насны 11 хүн байна.
  • Нийт батлагдсан тохиолдлын 65 хувь нь 16-24 насны оюутан залуус байгаа юм.

Эдгэрсэн хүмүүсийн дундаж ор хоног 30. Өвчлөгсөд 14-60 хүртэл хоног ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгүүд нь

  • хоолой өвдөх, ханиалгах шинж тэмдэг 34-49 хувьд илэрсэн.
  • 13-22 хувьд нь суулгах, ядарч сульдах, нус гоожих, амьсгалын замын бусад ханиадтай төстэй шинж тэмдэг илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Манайд илэрч буй эмнэл зүйн шинж тэмдэг нь ДЭМБ-ын сүүлийн үеийн тандалт судалгааны дүгнэлтээс харахад COVID-19-өөр өвчлөгсдийн 35 хувь шинж тэмдэггүй, 25 хувь нь хөнгөн, 19 хувь нь дунд, 14 хувь нь хүндэвтэр, 5 хувь нь хүнд, 5 хувь нь маш хүнд эмнэлзүйтэй байгаа.

Манайд ч дээрхтэй мөн төстэй байна. Нийт өвчлөгсдийн

  • 30-аад хувь нь хөнгөн балархай
  • 58 хувь хөнгөн
  • 12 хувь нь хүндэвтэр
  • 1 орчим хувь нь эмнэл зүйн хүнд явцтай байна.

Эмчлүүлэгсдийн дотор архаг хууч өвчтэй, таргалалттай, бөөрний хуучтай, элэг, уушгины архаг хуучтай зэргээр хувь хүний архаг хууч өвчтэй хүмүүс байсан нь эмчлэгдсэн байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу