2024.04.26, Friday
spot_img
НҮҮРМонголЖурам сахиулсан цагдаа нар хамгаалах хувцастай байсан

Журам сахиулсан цагдаа нар хамгаалах хувцастай байсан

Казахстан улсаас эх орондоо ирэхээр 1,000 гаруй иргэн хүсэлт гаргасныг үндэслэн зургаадугаар сарын 10-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдсэн. Уг нислэгээр өчигдөр орой 175 хүн эх орондоо ирсэн юм. Эдгээр зорчигчоос нэг нь албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, зорчигчдыг буулгах үйл ажиллагааг 30-аад минут саатуулжээ.

Тухайн үед хэв журам сахиулсан цагдаагийн албан хаагчид халдвар, хамгааллын дэглэм мөрдсөн эсэх тухай сэтгүүлчийн асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хариулав.

Тэрбээр хэлэхдээ “Өчигдрийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэн албан шаардлага биелүүлээгүй учир онгоц 30 минут саатаж, цагдаагийн албан хаагчид хэв журам сахиулсан нь үнэн.

Гэхдээ тусгаарлах зурвас руу орж байгаа бүх хүн халдвар, хамгааллын дэглэм сайтар сахиж байгаа бөгөөд хамгаалах хувцас хэрэгслээр бүрэн хангагддаг.

Түүнчлэн онгоц ирэх тохиолдол бүрд 5-10 цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэж, хэв журам сахиулдаг” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!