2024.03.29, Friday
spot_img
НҮҮРДэлхийАНУ-д нас баралт буурч байна

АНУ-д нас баралт буурч байна

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар ямар байгааг тоймлон хүргэж. Таван сая гаруй хүнд халдварлаж, 300 мянга гаруй хүний амийг авч одсон цар тахлын аюул дуусаагүй ДЭМБ-аас анхааруулж, амны хаалтаа зүүхийг сануулсаар.

АНУ

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээллээр тус улсад тавдугаар сарын 25-ны өдөр 15 мянга гаруй шинэ халдвар, 620 нас баралт бүртгэгджээ. Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

БРАЗИЛ

Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11,600 гаруй шинэ халдвар бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 374 мянгад хүрчээ. Мөн өчигдөр тус улсад шинээр 807 нас баралт бүртгэгдсэн нь АНУ-ын нэг өдрийн нас баралтын тоог давсан байна.

БНСУ

БНСУ-д Даваа гаригт 19 шинэ тохиолдол, хоёр нас баралт бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 16 нь дотоодын халдвар бол үлдсэн гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байгаа юм.

Мөн шөнийн клубийн голомтот халдвартай холбоотой батлагдсан тохиолдлын тоо 230-д хүрсэн талаар тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн байна.

Солонгос улсад өнөөдрөөс эхлэн орон даяар нийтийн тээвэр болон таксигаар үйлчлүүлэхдээ амны хаалт заавал зүүх шаардлагатай болжээ. Мөн Лхагва гаригаас дотоод, гадаадын нислэгүүдээр үйлчлүүлж буй бүх зорчигч амны хаалт зүүх шаардлага тавихаар болж буй аж.

ЯПОН

Япон улсад тогтоосон байсан онц байдлыг үндэсний хэмжээнд цуцлах шийдвэрийг өчигдөр тус улсын Засгийн газраас гаргажээ.

Халдварын шинэ тохиолдол тоо улсын хэмжээнд 50-аас буурсан. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 2,000-аас доош болсон нь онц байдлыг цуцлах үндсэн шалгуур болсон тухай Ерөнхий сайд Абэ Шинзо онцлон тэмдэглэжээ.

Япон улс халдварын тархалтын мөрийг өөрчилж чадсан бөгөөд цаашид халдварын дэгдэлтээс сэргийлэхийн тулд ард иргэдээ Япон улсын Засгийн газраас баримталж буй “гурван С”-ийн дүрмээ чанд мөрдөхийг сануулжээ.

Гурван С дүрэмд, битүү орчноос зайлсхийх, хүн олноор цугларах газарт очихгүй байх, хүнтэй ойрын зайнаас харьцахгүй байх гэсэн дүрэм багтаж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!