2024.05.21, Tuesday
spot_img
НҮҮРУлс ТөрАН ахиад өрөнд унагааж, өтөнд бариулах вий!

АН ахиад өрөнд унагааж, өтөнд бариулах вий!

Монгол Улс 2012 оноос хойш нийт долоон төрлийн бонд гаргаж, долоон их наяд гаруй төгрөг босгожээ.

Үүний өр төлбөр болох 2.9 тэрбум ам.долларын өрийг 2021-2024 оны хооронд төлж барагдуулна. Тодруулбал, 2021 онд “Мазаалай” бондын 600 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларыг хуваарийн дагуу төлөхгүй бол Монгол Улс дампуурлаа зарлана гэсэн үг. Дээрх өр, төлбөрийн дийлэнх нь Ардчилсан нам Засгийн эрхэнд байхдаа тавьсан өр.

Товчхондоо, Ардчилсан нам засаглаж байхдаа гадаад зах зээлд тавьсан өрийг өнгөрсөн жилүүдэд ч төлсөн, ирэх жилүүдэд хуваарийн дагуу төлөх ёстой.

Өнгөрсөн 2018 онд Монгол Улс 2.8 их наяд төгрөгийн өр төлсөн бол 2019 оны эхний хагас жилд 702 тэрбум төгрөгийг өрийн төлбөрт өгчээ.

Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг гэгчээр Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсны дараа Н.Алтанхуягийн засаг их эзэн Чингис хааны нэрээр гадаад зах зээлд 1.5 тэрбум ам.долларын өр тавьсан. Уг мөнгийг улс орныг хөгжүүлэх томоохон төсөл зарцуулах, үндэсний 888 үйлдвэрээ дэмжихэд зарцуулна гэж мэдэгдэж байсан ч харамсалтай нь, Чингис бондын мөнгөөр санхүүжүүлсэн зарим төслүүд “таг, чиг”, “ор мөргүй” алга болсон. Уг мөнгөний хуваарилалтаас болж Ардчилсан намынхан хоорондоо хэрэлдэж, засгийн газраа унагааж, зарим нэг хүн заналтайгаар гарын үсгээ зурж байлаа.

Хөгжлийн банкнаар дамжуулсан бондын мөнгөний эргэн төлөгдөлт тун муу байгаа нь аудитын газрын шалгалтаар илэрч, хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр “1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, АТГ-т хүргүүлсэн” талаар чуулганы хуралдаан дээр мэдээлэл өгч байсан юм.

Жишээлбэл, шинэ төмөр замд бондын мөнгөнөөс 280 сая ам.долларыг олгосон ч “овоолсон шороо” болсон бодит кейс бий. Тэгвэл Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжийн санхүүжилтэд 1823 сая ам.доллар шилжүүлсэн ч энэ төсөл цаасан дээрээ үлдсэн. Хөгжлийн банкнаар дамжуулж, бондын мөнгөнөөс авсан зээлээ “Хөтөл”, “Монлаа”, “Мак цемент”, ТОСК, “Кью Эс Си”, “Бэрэн групп”, “Эрэл”, “Монгол драй милк”, “Монгема” зэрэг компаниуд төлөхгүй байгааг өнгөрсөн 2019 онд нэр, устай нь зарласан. “Эрэл” гэхэд байшин үйлдвэрийн комбинат байгуулна гэж бондын мөнгөнөөс авсан 99 тэрбум төгрөгөөс сохор зоос ч төлөөгүй байгааг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлж байв. Үндэсний 888 үйлдвэрийг бондын мөнгөнөөс ардчилсан намынхан санхүүжүүлсэн ч ихэнх нь өөрсдийнх нь хамаарал бүхий компаниуд байсан.

Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн чацарганы үйлдвэр нь чингис бондын мөнгөнөөс санхүүжилт авсан гэх баримт дэлгэгдэж, бөөн дуулиан болж тарьж байсан.

Авлигатай тэмцэх газраас “Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан. Нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн. Энэ компани нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарынх” гэж мэдэгдэж байлаа. Энэ мэт бондын мөнгийг бодлогогүй зарцуулсны горыг ард түмэн үүрч, талцал хэрүүл нь одоо ч дуусаагүй, зарим нэг нь АТГ-ын хаалга үүдийг сахьсан хэвээр байна.

Хэрэвзээ Ардчилсан нам авсан зээлээ үр дүнтэй зарцуулсан бол өнөөдөр Монголын эдийн засаг хар, саарал жагсаалт руу орохгүй байсан. Монголын эдийн засаг харлаж, сааралтасны хариуцлагыг АН ч бас үүрэх ёстой. Учир нь, Ардчилсан нам авдар нь хоосон улсыг Ардын намд хүлээлгэж өгсөн. Монгол Улс “модоо барьсан” учраас ОУВС-гийн тусламжийг авахаас өөр аргагүй болсон.

Тэгэхээр Ардчилсан нам Засгийн эрхэнд дахин гарвал ахиад өрөнд унаж, өтөнд баригдах вий, Монгол Улс!

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!