ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү шинэ коронавирусийн талаар ээлжит мэдээллээ өглөө. Тэрбээр “Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн нийт 33 хүн боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 108 хүн эмчлүүлж байгаа. Халдвар авсан хүмүүсийн дундаж нас 24.
Нэгдүгээр сарын 6-наас хойш 12,000 гаруй шинжилгээ хийсэн байна. Улсын хэмжээнд зургаан лаборатори ажиллаж байгаа. Тандалтын шинжилгээг тогтмол хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй байна.
Тавдугаар сарын 13-нд ОХУ-ын 15 хотод суралцаж байсан сонсогч ирсэн. Нийт 57 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд хөнгөн байдлаар өвчилж, хурдан эдгэж байна” гэв.