ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсад 100 сая ам.долларын шуурхай санхүүжилт олгох хэлэлцээрт хүрснийг Монголбанк мэдээллээ.
Энэ сарын 11-13-ны өдрүүдэд ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтын үеэр Ковид-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, өрийн тогтвортой байдал болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Уулзалтын дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох ОУВС-гийн Ажлын хэсгийн түвшний хэлэлцээрт хүрчээ.