ЭМЯ-ны өнөөдөр /2020.05.19/-ийн мэдээллээр өнөөдөр шинэ коронавирусийн халдвар авсан хоёр хүн эмнэлгээс гаргасан гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн вирусийн лабораторид өчигдөр 367 хүнд давтан шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан найм, ажиглах байранд байсан 315, тандалтын зорилгоор авсан 17 хүний хариу багтаж байгаа. Мөн өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байгаа. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 140, эдгэсэн нь 26 эмчлэгдэж байгаа нь 114 боллоо. Одоогоор эдгэрсэн 11 хүн гэртээ тусгаарлагдаж байгаа бол 15 хүн Энх саран сувилалд хяналтад байна” гэв.
Д.Нарангэрэл: Бид эмчилж байгаа хүмүүст шаардагдах зардлыг тооцоолсон. Үүнд эм тарианаас гадна хамгаалах хувцас хэрэглэл ч багтаж байгаа. Дунджаар нэг хүний эмчилгээнд өдөрт 800 гаруй мянган төгрөг зарцуулж байна. Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх бэлтгэл ажлыг хийсэн. Азийн хөгжлийн банк, ДЭМБ-ын дэмжлэгээр тодорхой тоног төхөөрөмжүүдийг авсан. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэх шаардлага бүх улс оронд бий. Хүн амын дунд өвчлөл тархаад байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах талаар төлөвлөсөн байгаа.
Д.Нямхүү: Эмнэлгээс гарсан хүнийг 14 хоног сувилалд хянах бөгөөд энэ хугацаанд хоёр удаа шинжилгээ авч байгаа. Гэртээ гарсан хүнийг мөн 14 хоног хянадаг. Одоогоор эдгэсэн хүмүүсийн 11 нь гэрт шилжсэн, 15 нь сувилалд байгаа. Эдгэсэн хүн халдвар тараахгүй гэдэгт баталгаа өгч чадахгүй. Учир нь энэ халдвар шинэ өвчин. Вирус хувирч өөрчлөгдсөөр байгаа.