ЭМЯ-ны ээлжит мэдээллээр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын талаар танилцуулав. Тавдугаар сарын 12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 266 хүний шинжилгээ хийлээ. Ингэхэд бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй аж. Харин өнөөдөр Оросоос 300 оюутан ирж байгаа. Тэднийг хүлээн авах ажлыг зохион байгуулж байгаа аж. Голомтот газраас ирж байгаа тул онцгой анхааран ажиллана гэв.
А.Амбасэлмаа: ОХУ-аас Цэрийн сургуулийн 346 оюутан өнөөдөр гурван онгоцоор ирнэ. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Багабаян, Тоёота инн зэрэг буудалд байрлуулна. ОХУ-д халдварын тархалт өндөр байгааг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр ирэх оюутнууд дунд халдвартай хүний хавьтал болсон, өвдөөд эдгэрсэн хүүхдүүд ч байгаа гэсэн судалгаа бидэнд байна.
Магадгүй хөнгөн балархай хэлбэрээр шинж тэмдэггүй өвдсөн тохиолдол дэлхий дахинд олон байна. Тиймээс өнөөдөр ирмэгц нь бид шинжилгээ авна. Өөрөөр хэлбэл, өнөө шөнөдөө багтаад бид 346 хүний шинжилгээг авахаар лабораториудаа бэлтгэж байна.
Шуурхай арга хэмжээний дөрвөн баг бэлэн байдлаа хангаад ажиллаж байгаа бөгөөд маргааш гэхэд халдвартай халдваргүйгээр нь ялгана.