2024.03.29, Friday
spot_img
НҮҮРДэлхийОХУ хөл хориогоо зөөллөнө

ОХУ хөл хориогоо зөөллөнө

Дэлхий нийтэд цар тахлын тархалт ямар байгааг тоймлон хүргэе.

ОХУ: Даваа гаригт тус улсад нийт 11,600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 221,000 давсан бөгөөд 2,000 гаруй хүн нас бараад байна. Сүүлийн өдрүүдэд ОХУ-д өдөрт дунджаар 10 мянга гаруй тохиолдол шинээр нэмэгдэж, халдвар тархсаар байгаа юм. Нийт халдварын тал орчим хувь нь Москва хот орчимд төвлөрч байна. Тус улсын Ерөнхийлөгч В.Путин Мягмар гаригаас эхлэн хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж байгаагаа өчигдөр мэдээлжээ. Халдварын нөхцөл байдал орон нутаг бүрт өөр байгаагаас үүдэн тухайн муж, орон нутгийн удирдлагууд холбогдох шийдвэрүүдээ өөрсдөө гаргах эрхтэй юм байна. Харин Москва хотын хувьд нийтийн тээврээр зорчиход цахим үнэмлэх шаардах зэрэг бусад хязгаарлалтын арга хэмжээ хэвээр мөрдөгдөх аж.

ГЕРМАН: Тус улсад вирусийн халдвар тархалтын индекс өнгөрсөн Ням гарагт 1.13 байсан бол Даваа гарагт 1.07 хувь болж буурчээ.

АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД: Номхон далайн баруун бүсэд Шинэ Зеланд, Австрали зэрэг улс хөл хорионы дэглэмээ сулруулж эхэлжээ.

Тухайлбал, Шинэ Зеланд улсад Пүрэв гарагаас эхлэн ресторан, кафе, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг нээхээр болсон. Мөн тавдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хичээл сургуулийн үйл ажиллагааг нээхээр болжээ.

Австралийн холбооны улсын зарим муж улс хязгаарлалтын арга хэмжээгээ өөр өөр байдлаар сулруулах талаараа мэдээлж эхэлсэн байна. Тухайлбал, Виктория муж улсад Мягмар гарагаас эхлэн 10 хүртэлх, дотоод орчинд тав хүртэлх тооны хүн нэг дор цугларч болох талаар мэдээлжээ.

Мөн Шинэ Өмнөд Уэльс зэрэг муж улсад Даваа гарагаас эхлэн танхимд суралцах суралцагчийн тоог цөөрүүлэх болоод ариун цэврийн дэглэмийг мөрдүүлсний үндсэн дээр хичээл сургуулийг нээх болсон байна.

БНХАУ: Өчигдөр БНХАУ-д 17 шинэ тохиолдол бүртгэгдсэний тав нь Ухань хотод илэрсэн, дотоодын халдвар байна. Таван шинэ халдвар бүгд нэг дороос буюу орон сууцны нэг байрнаас гаралтай, голомтод халдвар байгаа юм.

Бусад тохиолдлын хувьд долоо нь гадаадаас ирсэн зорчигчдын дунд илэрсэн бол үлдсэн нь тус улсын Зүүн хойд мужид илэрсэн байна.

БНСУ: 24 цагийн хугацаанд шинээр 27 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 10936 болжээ. Тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр Сөүл хотын шөнийн клубүүдээс үүссэн голомтод халдварын тухайд Даваа гарагийн үдээс хойших байдлаар нийт 94 хүнийг хамраад байгаа юм. Онош батлагдсан тохиолдлууд нь шөнийн клубээр үйлчлүүлсэн хүмүүс болон тэдгээрийн гэр бүл дэх ойрын хавьтлууд байжээ.

Шинэ голомтыг хяналтдаа авах үүднээс Сөүл хотод Лхагва гарагаас нээх ёстой байсан хичээл, сургуулийг дахин нэг долоо хоногоор сунгах болсноо зарлаад байгаа юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!