2024.04.19, Friday
spot_img
НҮҮРМонголГадаадад байгаа 30 монгол коронавирусээр өвчилжээ

Гадаадад байгаа 30 монгол коронавирусээр өвчилжээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. 

Сүүлийн цагийн дотор дэлхий дахинд  76 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 3,000 гаруй хүн уг өвчний улмаас нас баржээ. Монгол Улсын хувьд гаднаас зөөвөрлөгдсөн 42 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 14 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Одоогоор 28 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Өнөөдрийн байдлаар 986 хүн ажиглалтад байгаа бөгөөд ажиглалтын байранд 26 резидент нэг их эмч ажиллан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Шуурхай 24 цагийн 119 дугаарын утсанд нийт 166 хүн холбогдож зөвлөгөө авсан байна. АНУ, Швед, ОХУ, Филиппинээс манай улсын долоон иргэн холбогдож зөвлөмж авжээ. Тус утсанд гуравдугаар сарын 10-наас хойш 28 улсаас нийт 322 монгол иргэн холбогдож уг өвчний талаар зөвлөгөө авсан байна. Энэ хугацаанд мөн гадаадад байгаа монголчуудаас 30 иргэн COVID-19 халдвар авсан. Үүнээс одоогоор 14 хүн эдгэрсэн бол бусад нь гэрийн тусгаарлалтад байна” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!