2024.04.26, Friday
spot_img
НҮҮРУлс ТөрЗанагч ба заналхийлэгч

Занагч ба заналхийлэгч

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулахад заналтайгаар гарын үсэг зурж байсан хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга байлаа.

Тухайн үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг хийж явсан тэрбээр шинэ төмөр замын бодлого дээр танхимын тэргүүнтэйгээ зөрчилдсөний улмаас “давхар дээл”-ээ тайлангуутаа, эргээд Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын тамгаа Ч.Сайханбилэг, намын тамгаа З.Энхболдод өгөхөд нь оройлон оролцсон. Түүний “гэм”-ийг Н.Алтанхуяг уучилж, ахлах зөвлөхөөр нь хэдэн сар ажилласан ч энэ үйл явдлыг мартаагүй байж таарна.

Нэгэнтээ Ц.Нямдорж чуулганы хуралдаан дээр Х.Баттулгад хандаж үг хэлэхдээ “Баттулга аа, чамайг засгаас зайлж байгаад чинь баяр хүргэе. Засгийн газар дээр мөнгө нэхэх болохоор чи нэг орж ирдэг, бусад үед нь чи Засгийн газрын хуралдаа суудаггүй Баянголдоо хэвтэж байдаг чинь үнэн шдээ. Яг л ингэж ажиллаж байгаа. Ийм увайгүй этгээд сайдын ажлаа өгч байгаа нь зөв гэж бодож байна” гэж байв. Гэвч, Н.Алтанхуягийн засгаас Х.Баттулга зайлсан ч Монголын төрөөс яваагүйгээр барахгүй Төрийн тэргүүн болсон.

Одоо эртний найз нөхөддөө өвөрлөсөн өс хонзонгоо нууж хааж, ичиж эмээлгүйгээр авч байгаагийн нэг нь М.Энхсайхан. М.Энхсайханы эхлүүлсэн зах зээлийн эдийн засгийн үр шимээр Х.Баттулга Монголын тэрбумтан болж, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлийн авчирсан ардчиллын буянд улсын Ерөнхийлөгч болтлоо томорсон.

М.Энхсайхан Х.Баттулгын эртний “дайсан” болсон нь. Энэ нь 2013 онд М.Энхсайханыг “Монголын төмөр зам”-ын даргаар томилсны дараахнаас эхэлсэн гэж хэлж болно. М.Энхсайханд энэ ажлыг санал болгосон хүн нь Х.Баттулга өөрөө байсан ч төмөр замын булхайг нь илчилсний төлөө ажлаасаа халагдаж, таних, танихгүйдээ тулсан байдаг. Х.Баттулгын хувьд шинэ төмөр замыг урагшаа гэхээсээ хойшоо, өргөн царигаар тавих санаархлаа хэзээ ч нууж байгаагүй. Төмөр замын төсөл хөдлөх бүрт тэрбээр гацааж ирсэн нь худлаа биш.

Одоо харин М.Энхсайханыг ноороглосон төслөөр нь яллахын тулд хууль, хүчнийхэнд “даалгавар” өгөөд сууж буй нь тэнэг хүнд ч ойлгомжтой харагдаж байна. Үйл явдлын өрнөл, шүүх цагдаагийн байр байдлаас харахад Х.Баттулгын заналхийлэл ганц М.Энхсайханаар дуусахгүй шинжтэй. Энэ бол коронавирусээс ч илүү аюул гамшиг Монголд тарьж мэднэ.

Х.Баттулгын заналхийлэлд  өртсөн бас нэг хүн бол Э.Бат-Үүл. Түүнийг шүүх хурал мөн удахгүй болно. Үүний дараа С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд гээд дараалсан шүүх хурлаар эртний найз нөхдөө, хувийн эрх ашигт нь хөндөллөсөн нь хүмүүсийг шоронд суулгахаар адгаж, яарч, яллаж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!