2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРМонголМонгол Улсын батлагдсан тохиолдол 41 боллоо

Монгол Улсын батлагдсан тохиолдол 41 боллоо

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн талаар шинэ мэдээлэл өглөө.  Өчигдөр вирус судлалын 5 лабораторид нийт 307 шинжилгээ хийгджээ.

  • Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн 6 хүнд коронавирусийн халдвар илрээгүй.
  • Дорнод аймаг дахь “Петрочайна Дачин тамсаг” компанийн жолооч халуураад хоолой нь өвдсөн байсан. Томуугийн тандалтын сүлжээгээр сорьц авч шинжилдэг. Ингэхэд хариу нь нэмэх гарсан байсан. Харин лабораторийн шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй.
  • Дархан-Уулд хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй.
  • Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол Монгол Улсад 41 боллоо.

Халдвар авсан хүмүүсээс 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Одоо 28 хүн эмчилгээнд байна. Халдвар авсан Турк улсын иргэн өнөөдөр эмнэлгээс гарч, дараагийн хяналтад шилжжээ. Энэ иргэн 33 хоног эмчлүүлээд эдгэрчээ.. ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан бүх гадаадын иргэд эдгэрч гарсан байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!