2024.04.26, Friday
spot_img
НҮҮРМонголХотын дарга нээлээ, хаалаа!

Хотын дарга нээлээ, хаалаа!

Монголын хууль гурав хоног болохыг нотлох мэт, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тавдугаар сарын 1-нд зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргасан ч түүнийгээ өнөөдөр цуцаллаа. Олон нийтийн сүлжээнд багагүй маргаан дагуулаад байгаа энэ асуудлаас болж, түүний нэр хүнд унаж байна. Учир нь, хотын даргын хувьд энэ нь ганц удаагийн үйлдэл биш. Эргэж буцсан олон шийдвэр гаргасан.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баар, рестораны үйл ажиллагааг хаах шийдвэрийг гаргахдаа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы өгсөн тайлбар нь:

-Өнгөрсөн сард бид фитнес клуб, амралтын газруудыг үе шаттай нээх, нээхдээ халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах шаардлага тавьсан. Фитнес, амралтын газрууд шаардлага биелүүлээд явж байгаа учраас үйл ажиллагааг нь нээлттэй үлдээлээ. Мөн урин дулаан болсон үед хотод нягтаршил үүсгэхгүй байх үүднээс хот тойрсон амралтын газруудыг нээсэн.

Сургалтын төв, номын санг нээх талаар иргэдийн санал их ирж байгаа. Танхимын сургалтын төвүүдийг Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоосон. Тийм учраас хот тэдгээрийг нээн ажиллуулах шийдвэр гаргах боломжгүй. УОК, холбогдох яамдуудад танхимын сургалтыг цөөн суралцагчтайгаар нээх саналаа хүргүүлсэн. Энэ долоо хоногтоо багтаад шийдвэр гарах байх.

Зоогийн газрууд 22:00 цаг хүртэл хэвийн ажиллаж байгаа. Үүн дээр нэмээд баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн ч зохих ёсны шаардлагыг хангахгүй байна. Уг нь бол нэг өрхөд нэг ч гэсэн хүн ажилтай орлоготой байгаасаа гэж үзээд аж ахуйн нэгжүүдэд боломж олгосон. Гэвч засгийн бодлого шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг мөрдөхгүй байна. Нөгөө талаар мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж чадахгүй байгаа нь харагдлаа.

ААН-үүд өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нөхцөлөө бүрдүүлээгүй, бэлэн биш байна. Мөн өнгөрсөн гурван сарын хугацаанд өндөр ачаалалтай ажиллаж байгаа цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой, эмнэлгийнхнээ нэмж ажлаар дарах шаардлагагүй гэж үзлээ.

Маш их ачаалалтай, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийн ажлын үр дүн, эрүүл мэндээ хамгаалах үүргээ биелүүлж байгаа иргэдийнхээ эрх ашиг, хувь заяаг энд тэнд хийх юмаа олж ядсан задарсан хүмүүсийн жаргал нь дэндсэн үйлдлээр эрсдэлд учруулах боломжгүй. Энэ байгууллагууд хэзээ ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлаа хийж чаддаг болох, мөн өвчний нөхцөл байдлыг харгалзаж, тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй  гэлээ.

Өөрөөр хэлбэл, олон нийтийн сүлжээг харж байгаад ажлаа явуулдаг, шийдвэрээ гаргадаг хотын дарга дахиад ямар шийдвэр гаргаж, аж ахуйн нэгжүүдээ баярлуулан гомдоохыг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч түүний шийдвэрээр олон хүн дахиад ажилгүй болж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!