2024.03.29, Friday
spot_img
НҮҮРДэлхийЭМЯ: ОХУ халдварын тоогоор Хятадыг давлаа

ЭМЯ: ОХУ халдварын тоогоор Хятадыг давлаа

ЭМЯ-наас хийж буй ээлжит мэдээллийн үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 213 улсад COVID-19 халдвараар гурван сая хүн өвчилж, 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. АНУ-д нэг сая хүн халдвар авлаа. ОХУ-д халдварын тохиолдол нэмэгдэж, БНХАУ-аас халдварын тоогоор илүү боллоо. Москва хотод халдварын тархалт өндөр байгаа учраас зургаан эмнэлгийг коронавирусын халдварын үед ашиглаж байна. ОХУ-д хөл хорионы дэглэмийг улам чангатгаж, бага насны хүүхдийг гадагш гаргахгүй байх чиглэл өгч эхэлсэн.

Манай улсын хувьд гадаадад байгаа иргэддээ утсаар зөвлөгөө өгч байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гадаадын гурван улсаас иргэд хандасан. Тэдний дотор АНУ-аас нэг иргэн хандаж, шинжилгээгээр эерэг гарсан гэдгээ хэлээд зөвлөгөө авлаа.

Гадаа дулаарч байгаа энэ үед цонхоо онгойлгож агаар сэлгэх нь халдвар авах эрсдэлтэй гэсэн ташаа мэдээлэл явж байна. Агаар сэлгэлт хийх нь зөв. Мөн нарны гэрэл бол коронавирусийн эсрэг маш сайн халдвархгүйжүүлэгч гэдгийг хэлмээр байна гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!