2021.10.04, Даваа
Эхлэл Улс Төр АН-ын хагарал ба ялгарал: З.Энхболд ба Э.Бат-Үүл

АН-ын хагарал ба ялгарал: З.Энхболд ба Э.Бат-Үүл

Өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчин хийж ирсэн Ардчилсан намын дотоод зөрчил УИХ-ын сонгууль ойртох тусам улам эрчимжив. Парламентын найм дахь удаагийн сонгуульд Ардчилсан нам цөөнх болсон шалтгаан нь дотоод хэрүүл тэмцэл нь байлаа.

Энэ удаад ч С.Эрдэнийн намынхан эвлэрч чадсангүй, АН-ын хагарлын хамгийн том цэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын экс дарга З.Энхболд болжээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн АН-ын хагарал бил эрх мэдлээ булаацалдсан гэхээсээ үнэт зүйл үзэл бодлоороо ялгарсан лидерүүдийнх нь ялгарал байлаа.

Тиймээс хотын дарга асан Э.Бат-Үүл намаасаа гарч, З.Энхболдын эсрэг өрсөлдөхөө зарласан бол С.Баярцогт ч бие даахаар болсон байна. С.Эрдэнэтэй нэг баг болж, удирдлагад нь ажиллаж явсан дэд дарга Б.Дэлгэрмаа намаасаа "салан тусгаарласан” нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН фракцийн нам хэвээр биш бодлогын нам болж чадаагүйг батлав. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүртэл С.Эрдэнийн намаас гарч, бие даахаар болжээ. Энэ бүхэн мэдээж С.Эрдэнэд ч, АН-д сайнаар нөлөөлөхгүй.

Хэрэвзээ, С.Эрдэнэ АН-ыг жинхэнээсээ ялалтад хүрч, эрх мэдэлд очъё гэж байгаа бол намаа хөгшин, залуу, мөнгөтэй мөнгөгүйгээр нь ялгаварлах ёсгүй байв. Тэр тусмаа ардчиллыг автороо болгож ирсний хувьд хүний сонгох, сонгогдох Үндсэн хуульд заасан эрхийг нь мөнгөөр үнэлж, 100 саяын сүлжээ босгох шаардлагагүй байсан билээ.

Эндээс харахад өнөөдрийн АН маргаашийн Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж чадна гэдэг улам бүр эргэлзээ төрүүлж байна.

Гэвч, аливаа таагүй зүйлийн ард сайн зүйл дагалдаж явдаг гэсэн үг бий. Намууд яг ингээд үзэл баримтлал, үнэт зүйлээрээ ялгарах тусам Монголын улс төрд сайн тал бий болно. Товчхондоо, ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо явах, үнэн зүйл үзэл бодлоороо нэгдэн, нийлэхийн эхлэл нь С.Эрдэнийн намын хагарал ч байж болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу