2024.03.29, Friday
spot_img
НҮҮРМонголАнхны коронавирус тээгчээр бүртгэгдсэн Францын иргэн эдгэрчээ

Анхны коронавирус тээгчээр бүртгэгдсэн Францын иргэн эдгэрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ХӨСҮТ болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан уул аймагт тусгаарлагдсан 161 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн эмч, сувилагч, үйлчилгээний ажил хийж байсан 19 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу сөрөг гарсан. ХӨСҮТ-д ажиглалт тусгаарлалтанд байгаа 130 хүнд давтан шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Үүнээс 40 иргэн нь ОХУ-аас ирсэн оюутан байсан. Түүнчлэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 15 жолоочид шинжилгээ хийхэд шинжилгээний хариу сөрөг гарсан.

Мөн Франц улсын иргэн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. Энэ иргэн маань анх их хүнд ирсэн. Ирснээс нь хойш 47 хоногийн турш эмчилсний үр дүнд эдгэрлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!