2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮРМонголКоронавирусийн 37 дахь тохиолдол Монголд бүртгэгдлээ

Коронавирусийн 37 дахь тохиолдол Монголд бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймагт коронавирусний нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэн тусгаарлагдсан. Одоогоор тандалт, судалгаа хийгдэж байна. Өчигдөр нийт 58 хүнд шинжилгээ хийсэн. Тандалт судалгааны зорилгоор 16 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн тэрэгний 28 жолоочид шинжилгээ хийсэн. Тэднээс коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ. Тус иргэн нь Москва хотод сурдаг оюутан. Ингээд Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 37 боллоо. Үүнээс эдгэрч эмнэлгээс гарсан 8 иргэн байна. Одоогоор ХӨСҮТ-д 29 хүн эмчлэгдэн хяналтанд байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!