2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРМонголКоронавирусийн 36 дахь тохиолдол Монголд бүртгэгдлээ

Коронавирусийн 36 дахь тохиолдол Монголд бүртгэгдлээ


ЭМЯ-ны Ковид-19-ийн талаарх ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээ, сорьцуудын хариуг танилцуулсан юм. Өнөөдөр манай улсад Ковид-19-өөр нэг хүн өвчилсөн нь тогтоогдож, нэг хүн эдгэрсэн байна.

“Халдвар авсан иргэн ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д ганцаараа нэг өрөөнд тусгаарлагдаж байсан оюутан бөгөөд ирснээс хойш 13 хоногийн дараа, 3 дахь давтан шинжилгээгээр ийнхүү коронавирус илэрлээ. Үүгээр бидний 21 хоног тусгаарлан, давтан шинжилгээ авах шийдвэр маш зөв гэдэг нь харагдаж байгаа тул иргэдийг тусгаарлалтын хугацаа урт байна хэмээн төвөгшөөхгүй байхыг хүсье” гэлээ. Ингэснээр манайд улсад коронавирусийн халдвар авсан 36 дахь тохиолдол бүртгэсэн бол эдгэрсэн 8 дахь хүн нь Туркын иргэн бөгөөд үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн хяналтад байхаар болжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!