2024.03.29, Friday
spot_img
НҮҮРМонголШуурхай штаб: 6154 иргэн нутах буцах хүсэлт гаргажээ

Шуурхай штаб: 6154 иргэн нутах буцах хүсэлт гаргажээ

Улсын Онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээлэл өглөө. Монгол Улс гадаадаас иргэдээ татан авахын тулд найман нислэг үйлджээ.  Ес дэх тусгай үүргийн онгоц дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэл рүү нисэх юм байна. Энэ удаагийн Шуурхай штабын мэдээлэлд Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин оролцсон юм. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6154 иргэн нутаг буцах хүсэлтээ ЭСЯ-аар дамжуулан илэрхийлээд байна. Үүнээс бага насны хүүхэд 731, эрүүл мэндийн шалтгаантай 71, ахмад настан 226, жирэмсэн 26, визний хугацаа дуусах эрсдэлтэй 135, байрны асуудалд орж байгаа 375, оюутан 585, санхүүгийн хүндрэлд орж байгаагаа мэдэгдсэн 54, бусад шалтгаантай 3954 иргэн байна. Индонезид тэмцээнд оролцоод ирж чадахгүй байсан гурван хүүхэд ирсэн. Нийтдээ есөн бага насны хүүхэд ирж байна. Японы Шизүока мужид пара олимпын бэлтгэл хийж байгаа хүүхдүүд бий. Бидний зүгээс энэ нислэгээр ирэх боломж олгосон ч Японы талаас аюулгүй байдлыг нь хангаад бэлтгэлийг нь хийлгэх боломжтой гэж үзсэн учраас энэ удаагийн нислэгээр бол ирээгүй. Дараагийн нислэгээр ирэх боломжтой” гэв. Өнөөдрийн нислэгээр ирсэн 263 зорчигч шинжилгээнд хамрагдаагүй ирж байгаа аж. Япон улсад 37.5 хэм халуураагүй бол шинжилгээнд хамруулахгүй гэсэн зарчим баримталж байгаа учраас шинжилгээ өгсөн иргэд ирэх боломжгүй болжээ.

Өнгөрсөн хугацаанд УОК-т нийт 2 сая 530 мянган төгрөгийн хандив цуглажээ. Үүний 2 сая 235 мянга нь мөнгөн хэлбэрээр үлдсэн нь бараа материал хэлбэрээр орж ирсэн байна. “Говь хангай” амралтын газарт тусгаарлагдсан хүмүүс төлбөрөө төлөхгүй, улс даах ёстой гэсэн шаардлага тавьсан байна. Тиймээс тэдний нэрсийг гаргаад цагдаагийн байгууллагад өгөх гэнэ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!