2024.04.19, Friday
spot_img
НҮҮРДэлхийЭМЯ: Дэлхийн нэг сая гаруй хүн халдвар авлаа

ЭМЯ: Дэлхийн нэг сая гаруй хүн халдвар авлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Та бүхэнд мэдээлэл хүргэснээс хойш сүүлийн 24 цагийн дотор Дэлхийн 207 улс, бүс нутагт Covid-19-ийн халдвар бүртгэгдлээ. Малива улсад шинээр нэгэн зэрэг 3 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар НЭГ САЯ гаруй хүн өвчилж, 53190 хүн нас бараад байна.

Өвчлөл АНУ, Итали, Испани, Герман, Франц, Швейцарь зэрэг орнуудад голомтлон тархаж байна. Япон улсад сүүлийн гурван хоногт эрчтэй тархах хандлагатай байна.

Манай улсад нийт 14 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Ажиглалтад 2314 хүн байна. Ажиглалтын ажиллагаанд 324 эмнэлгийн эмч, мэргэжилтэнгүүд тусгаарлах, хянан ажиллаж байна. Эмнэлгийн тусламжын үйл ажиллагаа хэвийн байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!