2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРМонголСэлэнгийн иргэн А-гаас коронавирус илрээгүй

Сэлэнгийн иргэн А-гаас коронавирус илрээгүй

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.03/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг мэдээллээ.

Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын нэгэнд Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Энэ сайн мэдээ. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа Катараас ирсэн 42 хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор буюу Улаанбаатар хот, аймгийн эмнэлгүүдэд уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс цуглуулсан  81 сорьцонд коронавирусийн шинжилгээ хийхэд илрээгүй байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 58 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Орхон аймагт тусгаарлагдсан 20, Дархан-Уул аймагт 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй байна. Нийт 326 шинжилгээ хийжээ” гэсэн мэдээллийг өглөө.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!