2024.04.30, Tuesday
spot_img
НҮҮР2Цалин тэтгэвэр цагт нь өгсөн Ж.Оджаргалд таларх

Цалин тэтгэвэр цагт нь өгсөн Ж.Оджаргалд таларх

Төр жилдээ ганц удаа татвар төлөгчдөдөө талархлаа илэрхийлдэг. Тэр нь тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт тохиодог. Цар тахлын хүнд хэцүү үед тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, цалин цагтаа тавьж яваа татвар төлөгчдөд төр хамгаас их талархах ёстой. Тэр тусмаа топ татвар төлөгчдөд. 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал 2020 оны ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ-үүдийг зарлалаа. Тэд бол жинхэнэ эх орончид. Харамсалтай нь, манай эх оронч Ерөнхийлөгчийн олон компаниуд энэ удаад мөн л төлсөн татвараараа эхний 50-д ч орж чадсангүй.

Татварын хуулийг хамгийн сайн биелүүлсэн ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ-өөр 20 аж ахуйн нэгжийг, сегмент тус бүрээр таван шилдэг аж ахуйн нэгжийг тодруулсан юм.

Мөн  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ-өөр 10 иргэнийг шалгарууллаа.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн иргэн Ж.Оджаргал, Ж.Од, Л.Элдэв-Очир, Л.Чинбат, Л.Болд, Д.Ончинсүрэн, Б.Уянга, Баянзүрх дүүргийн иргэн Д.Сүрэнхорлоо, Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Энхбаяр, Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Баттулга нар шалгарлаа. Эдгээр 10 иргэн нийт дүнгээрээ 15.1 тэрбум төгрөгийн татварыг төлсөн байна.

ХАМГИЙН ИХ ТАТВАР ТӨЛСӨН 10 аж ахуйн нэгж

Эрдэнэт үйлдвэр ТӨАТҮГ,

Эрдэнэс таван толгой ХК,

Оюу толгой ХХК,

АПУ ХК,

Энержи ресурс ХХК,

Болдтөмөр ерөө гол ХХК,

Спирт бал бурам ХХК,

ТИ ЖИ ВИ СИ ӨҮ ХХК,

Хүрэн толгой коал майнинг ХХК,

Тавантолгой ХК

ХАМГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАСАН ТАТВАР ТӨЛӨГЧ 10 аж ахуйн нэгж

Эрдэнэт үйлдвэр ТӨАТҮГ,

Эрдэнэставан толгой ХК,

Хүрэн толгой коал майнинг ХХК,

ХААН БАНК ХХК,

Энержиресурс ХХК,

Ти Ти Жи Ви Си Өү ХХК,

Тийсс Монгол ХХК,

Бодь-Интернэшнл ХХК,

Монголын алт МАК ХХК

М Си Эс Протерти ХХК

АЖЛЫН БАЙРАА САЙН ХАДГАЛСАН ТАТВАР ТӨЛӨГЧ 10 аж ахуйн нэгж

Таван толгой түлш ХХК,

Мобиком корпораци ХХК,

Юнител ХХК,

Номинхолдинг ХХК,

Таванбогд фүүдс ХХК,

Өндөр алтайн зам ХХК,

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК,

Багануур ХК,

Жимобайл ХХК,

Жүр-Үр ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд шалгарлаа. Ийнхүү баялаг бүтээгчдээ 30 гэр бүлээр нь цоллож, баялаг бүтээснийх нь төлөө адалдаг улстөрчид тэдний бүрдүүлсэн төсөв дээр харан алалцдаг. Бүрдүүлсэн төсвийг нь тарааж, цацаж баярхдаг.  Давхардсан тоогоор 1.8 сая иргэнд өгч байгаа халамжийн мөнгө бол төрийн хишиг биш татвар төлөгчдийн буян. Тэр тусмаа цар тахлын үед цалингаа бүтэн аваад сууж байгаа төрийн албан хаагчид татвар төлөгчдөдөө талархах учиртай юм. Гэтэл хувийн хэвшилд ажиллаж байгаа олон хүн ажил орлогогүй болчхоод байна шүү дээ.

Б.АНАР

Холбоотой мэдээ

3 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!