2024.04.30, Tuesday
spot_img
НҮҮРМонголЭМЯ-наас 28 хоногийн хөл хорио үр дүнтэй гэв

ЭМЯ-наас 28 хоногийн хөл хорио үр дүнтэй гэв

Хөл хорионы 15 хоногийн хугацаанд халдварын тархалтын үзүүлэлт 1.3 хувь, вакцинд хамрагдаж дархлаа тогтсон хүмүүсийн 70 хувь гэж тооцвол өвчлөлийн нөхцөл байдал яг 15 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 25-н гэхэд ялимгүй л буурах дүр зураг харагдаж байгаг ЭМЯ хэллээ. Гэхдээ энэ бол тайвшрах зүйл биш, тархалт ялимгүй буураад эргээд давлагаа гарах дүр зурагтай байгаа аж. Тэрхүү давлагаа нь долдугаар сарын сүүл орчмоор буурна гэсэн тооцооллыг ЭМЯ хийжээ. 28 хоногийн хөл хорионы тооцооллыг яг адилхан хийж үзвэл, тавдугаар сарын 8-н гэхэд халдварын тархалт огцом буурахаар харагдаж байна. Мөн 28 хоногийн хөл хорионы тооцооллоор долоодугаар сарын эхэн гэхэд өдөрт бүртгэгдэх өвчлөлийн тоо 10-аас доош орох, цаашдаа ч мөн буурах үзүүлэлт харагдаж байгаа юм.

ХӨСҮТ-ийн зүгээс урт хугацааны хөл хорио тогтоох нь ямар үр дүнтэй талаар тооцооллуудаа тогтмол танилцуулдаг. Ер нь бол халдвараа нэлээд хэмжээнд бууруулах уу, эсвэл эрүүл мэндийн ажилтнууддаа нэг удаа амьсгаа авах чөлөө өгөх үү гэсэн хоёр сонголт л харагдаж байгааг онцоллоо.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!