2024.04.30, Tuesday
spot_img
НҮҮРМонголЭмчилгээ авч чадалгүй covid-19-өөр нас барж байна

Эмчилгээ авч чадалгүй covid-19-өөр нас барж байна

Цар тахлын улмаас эмчилгээ авч чадалгүй гэртээ нас барах тохиолдол нэмэгдсэн байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Халдвар оношлогдохоос өмнө буюу гэртээ эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барах тохиолдол тодорхой хэмжээгээр бүртгэгдэж байна. Энэ тохиолдлуудад нийслэлийн Онцгой комисс болон “Улаанбаатар буян” компанитай хийсэн гэрээний дагуу оршуулах зан үйлийг гүйцэтгэж байгаа.

Халдварын улмаас нас барсан хүний цогцсыг тусгай зориулалтын уутанд хийж, “Улаанбаатар буян” компанийн цогцос хадгалах байранд хадгалж, оршуулгын зан үйлийг хийж байна. Ингэхдээ аль болох цөөн хүнийг оршуулгын үйл ажиллагаанд оролцуулах чиглэл баримталж байгаа.

Эмнэлэгт нас барсан тохиолдолд ЭМ-ийн сайдын 412 тоот тушаалын дагуу зохицуулагдана. Цогцсыг зориулалтын уутанд хийж, эмнэлгийн цогцос хадгалах хэсэгт байлгаж байгаад чандарлаж болон уламжлалт аргаар булж оршуулж болно” гэж тайлбарлалаа.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!