2025.04.20, Ням
spot_img
НҮҮРМонголД.Нямхүү: Халуун хоол цай идэж, уух хэрэгтэй

Д.Нямхүү: Халуун хоол цай идэж, уух хэрэгтэй

ЭМЯ-наас өгсөн ээлжит мэдээллийг хүргэе. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул аймгийн болон ХӨСҮТ-ийн лабораторид 217 сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд дараах иргэд хамрагдсан.
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ
  • Тандалтын 74 хүн /Үүнд Дундговь, Төв аймаг, нийслэлийн төв эмнэлгүүдээс цуглуулсан сорьц багтсан/
  • Дархан-Уул аймгийн лабораторид ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 21 жолооч, ажиглалтад тусгаарлагдаж байсан 99 хүнд давтан шинжилгээ хийлээ.

Өчигдөр эхний чартер нислэгээр ирсэн иргэдийг хүлээн авлаа. Эдгээрээс таван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Өчигдөр ирсэн хүмүүсийг орой болтол байранд нь оруулах ажиллагаа явагдсан. Өнөөдөр эхний шинжилгээгээ хийж эхэлнэ.

Бидний хувьд аюул өнгөрөөгүй байна. Франкфуртийн онгоцоор ирэх иргэд хүнд байх болно гэж тооцоолж байгаа, онцгой анхаарал тавьж ажиллана.

Бид  огтхон ч тайвширч, болохгүй бие биедээ хатуу шаардлага тавьснаар Монгол Улсыг аварч байгаа юм. Маскаа зүүх, нимгэн даавуун бээлий өмсөх, гараа сайн угаах, хоол ундаа сайн болгож хэрэглэхийг зөвлөе. Халуун цай, шөл уух нь бидний давуу тал. Энэ нь амьсгалын замын бактерийг уушги руу биш ходоод руу аваад орчихдог гэлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!