2025.04.20, Ням
spot_img
НҮҮРПопулист МэдээМолливудаа хийж чадахгүй байж юун Холливуд

Молливудаа хийж чадахгүй байж юун Холливуд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.05.18/ соёлын салбарынхантай ууулзахдаа 2024 онд Холливуудын кино хийхээ амлалаа.  Тэрбээр “2024 он хүртэл  Холливудын кино нэгийг хийе. Үүнд Соёлын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хамтраад ажиллая. Зөвхөн Чингис хааны тухай кино хийх гэсний хэрэггүй. Анхны кинон дээрээ туршлага хуримтлуулъя, алдаан дээрээ суралцъя. Үүний тулд кино павилон байгуулъя. Та бүхэн зураг төслөө бэлтгэчихвэл төсөв өргөн баригдахаас өмнө тооцооллоо гаргаад, 2022 оны Улсын төсөвт эхлэлийн хөрөнгөө суулгах боломжтой” гэв. Ийнхүү Ерөнхий сайд маань Холливудын кино хийж мөнгө олох мэргэн арга сэджээ. Харамсалтай нь түүний энэ бүтэшгүй мөрөөдөл төсвийн хэчнээн хөрөнгийг салхинд хийсгэхийг таашгүй. Мөрөөдөхөд  мөнгө төлдөггүй байсан бол өдгөө төлдөг болсон. Өмнө нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа 400 сая жуулчин авчирна гэж Хэнтийд баахан хэрэггүй балгас барьсан. Тэдний нэг нь Андлалын хөшөө, Их хуралдай цогцолбор. Уг хөшөө, барихад төсвийн хоёр тэрбумыг зарцуулсан.

А.Анар 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!