2024.03.29, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээХ.Нямбаатарыг иргэд нянбактертэй зүйрлэв

Х.Нямбаатарыг иргэд нянбактертэй зүйрлэв

Засгийн газрын танхимын гишүүдээс хамгийн их эсэргүүцэл, шүүмжлэлийг дагуулж, олон нийттэй дайн зарлаад байгаа сайд бол Х.Нямбаатар. Түүнийг УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж  төлгөн коммунист гэсэн нь оносон дүгнэлт бололтой,  сүүлийн өдрүүдэд өөрийг нь шүүмжилсэн иргэдийг хууль, шүүх, цагдаагаар айлгаж, ичээдэг болжээ.  Тэрбээр сайд болохоос өмнө “утсан хүүхэлдэй” гэж бичсэн сэтгүүлчийг шүүхэд өгч, Зөрчлийн хуулиар шийтгүүлж байсан бол үзэл бодлоо илэрхийлсэн жүжигчин Д.Навчааг яллагдагчаар татан мөн шүүхээр шийтгүүлэхээр болсон явдал.  Сайд болсныхоо дараа “Улстөрч болсон тул хэвлэлийнхнийг шүүхэд өгөхгүй” гэж ярилцлага өгч байсан нь дүр эсгэлт болохыг Эрүүгийн хуульд оруулахаар зэхэж буй өөрчлөлтүүдээс нь харж болно. Тиймээс олон нийтийн сүлжээнд түүнийг нянбактертай зүйрлэсэн шүүмжлэл нэлээд гарсан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх аль болохоор хүний эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг  хамгаална гэдгээ амалсан. Харамсалтай нь,  салбарын сайд нь өөрийг нь шүүмжилсэн болгоныг цэрэг цагдаагаар айлгаж, хууль шүүхээр яллахаар улайрч байгаа нь Ерөнхий сайдынхаа үгийг уландаа гишгэж байгаа үйлдэл юм.

Хуулийн сайдын  санаачилсан худал мэдээлэл тараах, түгээх талаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 13.14 дүгээр зүйлд зааснаар дарга, сайд нарын талаар  шүүмжилсэн, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн бүхнийг   шоронд таван жил хорих хүртэл ял шийтгэл оноохоор яригдаж байгаа юм.  Үүнээсээ болж Х.Нямбаатар олон нийтийн сүлжээнд олны эсэргүүцэл, шүүмжлэлийг дагуулж, сайдаас нь огцруулахыг ч иргэд шаардаж эхэлжээ. Өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг үгийг хорих гэсэн биш Х.Нямбаатар  жагсаж, тэмцэж байж шагнуулсан сайдынхаа суудлыг алдаж мэдэхээр болжээ. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг.

Холбоотой мэдээ