2021.10.04, Даваа
Эхлэл Эдийн Засаг "ЭТТ"-н ТУЗ-ийн шинэ гишүүд

"ЭТТ"-н ТУЗ-ийн шинэ гишүүд

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус цахим хурал өнөөдөр /2020.10.19/ хуралдлаа.  Уг хурлаар ногдол ашиг хуваарилалтын явц, тайлан болон төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ гишүүдийн бүрэн эрхийг дуусгарав болгох , шинээр сонгох зэрэг  асуудлыг хэлэлцсэн юм. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ нь нийт 11 гишүүнтэй бөгөөд төрийн төлөөллийн долоон гишүүн,хараат бус дөрвөн гишүүнтэй бөгөөд эдгээр гишүүд хоёр жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлээд өнөөдөр ийн дуусгавар болж байна.

Тодруулбал,

  • Тус компанийн төрд төлөөлөх гишүүдээр ТУЗ-ын дарга, Үндэсний хөгжлийн газрын дарга  Б.Баярсайхан,
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын  дэд дарга У.Бямбасүрэн,
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энхамгалан,
  • Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт,
  • Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын  бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ,
  • "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг
  • Хараат бус гишүүдээр Р.Бурмаа, Х.Болор-Эрдэнэ, Ц.Ганболд, П.Өлзийнаран нар тус, тус ажиллаж байна.

Хурлын төгсгөлд  санал хураалтын дүнг тооллогын комисс танилцууллаа.  Тодруулбал,  "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар төрийн төлөөллийн гишүүнээр,

  • Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Т.Гантулга,
  • Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ,

  • Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр,
  • "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ,
  • Хараат бус гишүүдээр Д.Батхишиг, Ү.Амарбат, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нар сонгогдсон  юм. Улмаар тогтоол гарснаар өнөөдрөөс  дээрх гишүүдийн эрх хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.

ТУЗ-ын төрийн төлөөллийг сонгохдоо ТУЗ-ын гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах  мэдлэг чадвар, ашиг сонирхлын зөрчилгүй байх, төрийн захиргааны алба хаагч болон төрийн эзэмшлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэгч байгууллагын ажилтан байх  гэсэн үндсэн шаардлагыг тавьдаг аж.  "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар томилогдон ажиллаж байна.  Харин ТУЗ-ын хараат бус гишүүнийг  сонгохдоо мэдлэг, ур чадвар, боловсрол, “Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн  энгийн хувьцааны таван хувиас  дээш хувийг эзэмшдэггүй, “Эрдэнэс-Тавантолгой" ХК-тай бизнесийн аливаа холбоогүй гэж тус, тус заажээ.

Өнгөрсөн хугацаанд хараат бус гишүүдийг сонгох сонгон шалгаруулалтад  21 иргэн  материалаа ирүүлсэн байна.“Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтад 25-аас дээш оноог Т.Батзул, Б.Улаанбаатар, Ц.Ганболд, Д.Батхишиг, Ү.Амарбат, П.Өлзийнаран, Х.Болорэрдэнэ, Р.Бурмаа нар авчээ. Эдгээр хүмүүсээс Д.Батхишиг, Ү.Амарбат, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нар хараат бус гишүүдээр сонгогдсон юм.

Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас  ТУЗ-ийн төрийн өмчийг  төлөөлөх гишүүнээр  Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамыг төлөөлж Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,

  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энх-Амгалан,

  • Хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтад 25-аас дээш оноо авсан Д.Батхишиг, Х.Болор-Эрдэнэ, Ү.Амарбат, П.Өлзийнаран нарыг томилох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Харин  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ТУЗ-ын төрийн өмчийн төлөөлөгчөөр,

  • “Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын, төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Дарханбаатар, мэргэжилтэн Ч.Батчимэг нарыг томилох хүсэлтэй байна” гэжээ.

Улмаар хувьцаа эзэмшигчдээс санал авч  тооллогын дүнг тооллогын комиссын дарга Х.Батсайхан танилцууллаа. Тэрбээр “"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн төрийн төлөөллийг сонгох нэр дэвшигчдээс  Г.Нандинжаргалд 8.91, Б.Энх-Амгаланд 8.91, Т.Гантулга 8.91, Б.Бат-Эрдэнэ 8.91,  Ц.Эрдэнэбаяр 8.91, Б.Ганхуяг 9.55, Ц.Баяр-Эрдэнэ 9.55 хувь, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Д.Батхишиг 9.09 хувь, Ү.Амарбат 9.09 хувь, П.Өлзийнаран 9.09 хувь, Х.Болор-Эрдэнэ 9.09 хувь гэсэн  дүн гарсан” гэлээ.