Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр Интермэд эмнэлэгт үйлчлүүлсэн 69 настай иргэний шинэ коронавирусийн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан мэдээлж байсан. Тодруулбал, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал “Өнөө өглөө үүрээр 05:00 цагт “Интермед” эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байна. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 69 настай иргэн амьсгал бачууран, сүүлийн долоо хоногт ханиалгасан, халуунгүй, хоёр уушгиндаа хатгаатай гэсэн шинж тэмдэгтэй. Эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар тухайн иргэнээс шинжилгээ хийхэд эерэг гарсан. Энэ хариуг баталгаажуулахаар PCR шинжилгээг ХӨСҮТ-д хийж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм. Тэгвэл тус иргэний PCR шинжилгээ сөрөг буюу шинэ коронавирусийн халдваргүй гарсан байна.