2024.04.18, Thursday
spot_img
НҮҮРiPEN PlusBTS, Blackpink хамтлагуудын ачаар Солонгост CD-ний борлуулалт өсчээ

BTS, Blackpink хамтлагуудын ачаар Солонгост CD-ний борлуулалт өсчээ

“Олон улсын дуу бичлэгийн холбоо” дэлхийн дуу хөгжмийн жилийн тайлангаа танилцууллаа. Дуу хөгжмийн зах зээл зургаан жилийн турш өсөлттэй байгаа.

Энэ эрчээ 2020 онд хадгалж 7.4 хувь өсч, нийт борлуулалтын хэмжээ 21.6 тэрбум ам.долларт хүрчээ.

Дэлхийн хэмжээнд стриминг үйлчилгээний борлуулалт 62.1 хувийг эзлэсэн бол хөгжмийн биет барааны борлуулалт 4.7 хувь буурсан. Гэвч Солонгос улсад CD-ний борлуулалт өссөн нь K-поп уран бүтээлчид, тэр дундаа хөвгүүдийн BTS болон охидын Blackpink хамтлагуудын уран бүтээл нөлөөлжээ.

BTS хамтлагийг тухайн жилийн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч No.1 хамтлагаар Олон улсын дуу бичлэгийн холбооноос саяхан өргөмжилсөн. “Map Of The Soul: 7” болон “BE” цомгийн борлуулалт, стриминг үйлчилгээний орлогын үзүүлэлтээр BTS хамтлаг “Global Artist Chart”-ын тэргүүн байрыг эзлэсэн нь анх удаа Ази тивээс эх хэл дээрээ дуулсан уран бүтээлчид болгосон юм.

Blackpink хамтлагийн “The Album” цомог дэлхийн шилдэг 10 борлуулттай цомгийн тавд жагссан байна.

Өмнөд Солонгосын хөгжмийн зах зээл 2020 онд хамгийн хурдтай тэлж, 44.8 хувийн өсөлт үзүүлэхэд К-поп урсгалын оруулсан хувь нэмэр маш их. Ерөнхийдөө Өмнөд Солонгос хөгжмийн салбарын “Дэлхийн шилдэг 10 зах зээл”-ийн жагсаалтын 6 дугаарт эрэмблэгдэж байгаа боловч өсөлтийн хурд энэ эрчээр үргэлжилбэл жилийн дараа No.5 эсхүл түүнээс дээш түвшинд хүрч магадгүй.

Дэлгэрэнгүй тайлантай ЭНД дарж танилцана уу.

Эх сурвалжIFPI
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!