2024.04.19, Friday
spot_img
НҮҮР2УОК: Вакциндаа бүрэн хамрагдсан иргэд дараах үйлчилгээг авна

УОК: Вакциндаа бүрэн хамрагдсан иргэд дараах үйлчилгээг авна

Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалт эрчимтэй явагдаж, өнөөдрийн байдлаар 520 гаруй мянган хүн хоёр тунгаа бүрэн хийлгэжээ. Вакциныхаа хоёр тунг хийлгэж, 14 хоносон  иргэд ирэх Даваа гаригаас тодорхой давуу эрхтэй болж байгаа талаар УОК-ын гишүүн, Засгийн газрын ХМХГ-ын дарга Ц.Ганзориг мэдээлэв

Тэрбээр “Тавдугаар сарын 8-наас эхлээд үсчин, гоо сайханд давтан тундаа хамрагдсан ажилчид ажиллах учраас эдгээр газраар үйлчлүүлж болно.Тавдугаар сарын 15-наас буюу долоо хоногийн дараагаас дархлаа дэмжих төвүүд буюу бялдаржуулах төв, фитнесс, саун, бассейн зэрэг газрууд давтан тундаа хамрагдсан хүмүүст нээлттэй болно.

Тиймээс иргэд e-Mongolia-аас давтан тундаа хамрагдсаныг гэрчлэх QR код бүхий сертификатыг авах юм. Уг кодыг уншуулдаг системийг Мэдээлэл, технологи, харилцаа холбооны газраас Даваа гариг гэхэд бэлэн болгоно” гэв.  УОК тавдугаар сарын 22-н гэхэд Улаанбаатар хот дахь вакцинд хамрагдах ёстой нэг сая хүн бүгд хамрагдсан байна гэж тооцжээ. Вакцинд хамрагдсан иргэдэд олгож буй 50000 төгрөгийн дэмжлэг нь дэлхийн улс орнуудад мөн хэрэгжүүлж байгаа хөшүүргийн арга болохыг тэрбээр онцолсон.

Ресторан, кофе шоп зэрэг газрууд тавдугаар сарын 8-наас тодорхой хугацаанд зөвхөн хүргэлт, захиалгаар үйлчилж, танхимаар үйлчлэхийг хоригложээ. Эрсдэл өндөр, өдөр бүр 1000 орчим хүнээс халдвар илэрч, нас баралт ч буурахгүй байгаа тул ийм арга хэмжээ авчээ. Хөл хориог шат дараатай сулруулахгүй бол дархлаажуулалтын үр дүн талаар болгох тул ийнхүү арга хэмжээ авахаар болсон байна.

А.Анар

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!