2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРМонголТөрийн албан хаагч МАШИН УНАХЫГ ХОРИГЛОНО

Төрийн албан хаагч МАШИН УНАХЫГ ХОРИГЛОНО

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нийтийн тээврийн салбарынхантай уулзахдаа төрийн албна хаагчдыг машин унахыг хориглоно гэв. Ерөнхий сайд “Иргэд нийтийн тээвэрт итгэдэг болж байж энэ олон машины хэрэглээ багасна. Сангийн яам нийт төрийн албан хаагчдын хэд нь машинаар явж байна вэ гэдгийг нарийвчилсан тооцоо гаргамаар байна. Приусээр ирж байна уу, дарга нар нь Ланд 200-гаар ирж байна уу гэдгийг машиных нь маркаар нь гаргамаар байна. Унаж ирсэн машинаа яг хаана тавьж байна вэ. Жишээ нь, Төрийн оронд ажилладаг албан хаагчид, хотын төвд байрладаг Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газрынхан хаана машинаа тавьж байна. Улаанбаатар хотын төвд байгаа тэр олон өндөр байшинд байгаа хүмүүс машинаа хаана тавьж байна вэ.

Бид хувийн хэвшлийнхэн дээр шууд зохицуулалт хийх төвөгтэй байж болно. Зохицуулалт хийж болох зүйл бол төрийн байгууллага. Ихэнх төрийн байгууллага хотын төвийн нэгдүгээр бүсэд байгаа. Тэнд ажилладаг хүмүүс том том машин унаж ирээд хотын төвд тавьчихдаг.

Төрийн хэдэн албан хаагч хэдэн машин унаж байна вэ гэдэг сонин асуудал шүү.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчдын таталт хийдэг системийг нэвтрүүлэх оролдлого хийж болно. Машинаар ажилдаа ирэхгүй гэдэг тогтоол гаргаж болно.

Гэхдээ мэдээж үүнийг хүчээр хийж болохгүй. Зарим нь хөөрхий гэр хороололд байгаа.

Машинаа зогсоолд байрлуулах гээд хугацаа, зардал гаргаж байхаар автобус ирээд авчихдаг болбол төрийн албан хаагчдад илүү хялбар байхыг үгүйсгэхгүй. Ингэснээр хамт олны сайхан уур амьсгал бүрдэж ч болох юм. Иймэрхүү шийдлүүдийг цогцоор нь хараад бага багаар шийдээд явчихдаг баймаар байна.

Бүх машины бүртгэлийг цахимжуулах хэрэгтэй. Буруу талдаа жолооны хүрдтэй хэдэн машин байна, хэдэн Приус байна гэхчлэн тодорхой болгох шаардлагатай” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!