2024.04.19, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээМАХН: Малчны, цалингийн, ипотекийн зээлийн хүүг тэглэх ёстой

МАХН: Малчны, цалингийн, ипотекийн зээлийн хүүг тэглэх ёстой

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга өнөөдөр /2020.01.06/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Тэтгэврийн зээл авсан ахмадуудад үзүүлж буй дэмжлэгийн жишгээр тэтгэврийн зээл аваагүй 176 мянга орчим ахмадад нэг удаа тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг хамтад нь шийдвэрлэх. Тэтгэврийн зээл олголтыг үргэлжлүүлэх. Уг зээлийг хүүгүйгээр олгож байх зохицуулалт хийх. Мөн малчны зээлийн хүү, цалингийн зээлийн хүү, ипотекийн зээлийн хүүг тус бүр тэглэж өнөөг хүртэл төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг үндсэн өрийн төлбөрт тооцох зэрэг ажлуудыг хийх зайлшгүй шаардлага байна” гэлээ.

Мөн МАХН Монгол Улсыг өрийн дарамтаас чөлөөлөх хувьсгалыг хийх санаачилгыг дэмжсэн Ерөнхийлөгчийн санаачилгад талархаж байна гэсэн юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!