2024.03.29, Friday
spot_img
НҮҮР1Ерөнхийлөгчийн сонгууль: АН-ын "алаг салат"

Ерөнхийлөгчийн сонгууль: АН-ын "алаг салат"

Парламентад суудалтай Ардчилсан намынхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах хоёр тусдаа дотоод сунгаа зарласан.  М.Тулгатын талаас дөрөв, О.Цогтгэрэлийн талаас дөрвөн хүн нэр дэвшиж байгаа. Тэдний хоёр нь “сонгогдоно”. Гэвч хоёр АН байхгүйгээс хойш СЕХ нэгийг нь бүртгэх ёстой. Улсын дээд шүүх дээр үргэлжилж буй хэрүүл СЕХ дээр өрнөх нь.  Ингээд Ардчилсан нам энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадах эсэх нь ч эргэлзээтэй болж хувирав. Ардчилсан нам эвлэрч чадахгүй бол асуудлыг нь Ардын нам шийдэж өгөх нь ээ.

Х.Баттулгыг нэр дэвших боломжгүй болсныг батттай “мэдсэн”-ийнхээ дараа Ардчилсан намаас “алаг салат” шиг олон хүн Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөөр болсон юм.

Тэдэнд хандаж Ерөнхийлөгч Х.Баттулга нүүр номоороо зөвлөгөө өгөв. Тэрбээр Battulga.khaltmaa  фэйсбүүк хуудсаараа дамжуулан  “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намынхаа дотоод сунгаанд хүсэлтээ өгсөн 8 хүнд амжилт хүсч эв нэгдэлтэй байхыг намын бүх гишүүддээ уриалж байна. Нам дотроо хуваагдах нь ялагдал авчирдаг гашуун түүхтэй. Бүгд нэг л АН -ын туган дор нэгдэж намынхаа дотоод сунгаанд орох нь шударга өрсөлдөөний эхлэл болно. Та бүхэнд амжилт” гэсэн  байна.

УИХ-ын дарга асан З.Энхболд мөн л Zandaakhuu.Enkhbold фэйсбүүк хуудсаараа “Сонгогчид нь 1 юм чинь нийлээд 1 сонгууль хийхийг намынхнаасаа уриалж байна. СЕХ 1 л нэр дэвшигч бүртгэнэ. Бүгдээрэнд нь амжилт” гэжээ.

АН-ын нэр дэвшигчдийг “алаг салат” гэсний учир нь О.Цогтгэрэлийн талаас Х.Тэмүүжин нэр дэвшиж буй нь олон хүнийг гайхшируулав. Өдгөө 50 нас хүрч, Үндсэн хуулийн дагуу нэр дэвших эрхтэй болсон юм.  Нөгөөтэйгүүр хоёр хоногийн өмнө МАХН-аас гарсан С.Ганбаатар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр сунгаанд оролцож байна. Тэрбээр Х.Баттулгын урилгаар АН-д иржээ.  Өнгөрсөн хугацаанд АН-ыг харлуулж, эсрэг нум сумаа тавьж ирсэн Н.Алтанхуяг мөн л АН-аас нэр дэвшихээр дотоод сунгаандаа өрсөлдөж байна. Анх удаа АН-аас эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр дотоод сунгаанд оролцож байгаа нь Ц.Оюунгэрэл. Ард түмнээ хайрлая намаа эхнэртээ тушаасан Л.Гүндалай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр дотоод сунгаандаа оролцож байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат хоёр талын сунгаанд оролцохоор нэрээ бүртгүүлсэн бол С.Эрдэнэ, Р.Амаржаргал нары М.Тулгатын талаас нэр дэвшиж байгаа юм.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!