2024.04.18, Thursday
spot_img
НҮҮРПопулист МэдээД.Сумъяабазар борчуудын хорооллыг голов уу!

Д.Сумъяабазар борчуудын хорооллыг голов уу!

Су.Батболд хотын даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг Яармаг руу нүүлгэн шижлүүлэх шийдвэр гаргаж, барилгын ажлыг эхлүүлсэн. Нийслэлийн захиргааны байр Яармагт баригдах сургаар тэр хавийн барилга байгууламжуудын үнэ өссөн. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын захиргааг Яармаг руу шижлүүлэхгүй гэж мэдэгдэв. Тэрбээр “Хотын захиргааны шинэ байранд 260 мкв өрөө байгаа гэнэ. Надад одоо сууж байгаа өрөө маань хангалттай. Нийслэлийн захиргааг Хотын захиргааны шинэ байр руу нүүлгэхгүй. Үүний оронд тэнд Монголын залуус ур ухаанаа уралдуулдаг Инновацийн төв байгуулаасай.

Мэдлэг чадвараараа дэлхийд өрсөлдөх стартап компаниуд, IT компаниуд тэнд бойжоосой. Цахиурын хөндий шиг Яармагийн хөндий болоосой гэж бодож байна. Энэ саналаа ч цаашид дамжуулах болно” гэжээ.

Хотын түгжрэлийг шийдэх үүднээс хотын захиргаа, байгууллагуудыг хотын захад аваачих нь зөв гэсэн шийдвэрийг өмнөх дарга нар нь гаргаж байсан. Харин Д.Сумъяабазар хотын төвөөс борчуудын хороолол руу нүүхийг хүсэхгүй байгаа бололтой.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!