2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРМонголДарханы ОУ-ын худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх шаардлагатай

Дарханы ОУ-ын худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх шаардлагатай

Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт нийт 377 сорьцод шинжилгээ хийж, 3 хүний шинжилгээний хариу эерэг гарч, Ковид-19-ийн халдварын шинээр батлагдсан тохиолдол 58 боллоо. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавтлын 972 хүн тусгаарлалтад байна. 

Ерөнхий боловсролын 2 сурагч, 1 багш хавьтал болж халдвар авсан байна. Халдвар авсан сурагчдын ангийхан болон багш нарыг шинжилгээнд хамруулах, тандалт судалгааг зохион байгуулж байна.

Гарч байгаа халдваруудын эх уурхайг тандалт судалгаагаар бүрэн тогтоосон. Тогтоогдсон 4 голомтын нэг нь Өвөрхангай аймгийн “Сэмжид-Хужирт” сувилалаас үүдэлтэй. Мөн Улаанбаатар хотоос 3-р сарын 1-ний өдрөөс хойш ирээд буцсан халдвартай иргэн түүнээс үүдэлтэй 3 голомт байна.

Олон улсын худалдааны төвийн халдварын хавьтал, хамрах хүрээ их байна. Иймд тус төвийн хүнсний ногооны тасаг, 2-р давхарын хойд хэсэгт байрлах бэлэг дурсгал, хөнжил гудас худалдан борлуулдаг лангуугаар 3-р сарын 15-ны өдрөөс хойш үйлчлүүлсэн иргэд 9940-1885, 8803-5272, 9902-0488 дугаарын утсаар холбогдох шаардлагатай байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!