2024.03.29, Friday
spot_img
НҮҮР3Б.Жавхлан: Вакцины уралдаанд хоцрох эрсдэлтэй

Б.Жавхлан: Вакцины уралдаанд хоцрох эрсдэлтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд “10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Хамгийн сайн вакцины талаар хүмүүс их асуудаг. Одоогийн нөхцөлд олдож байгаа вакцин нь хамгийн сайн нь болчхоод байна. Дэлхий нийтээрээ вакцины уралдаанд орж байна. С.Одонтуяа гишүүн вакцинжуулалтаас хоцорсон гэж хэллээ. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Хүн ам цөөн байгаа нь вакцины уралдаанд боломж олгож байгаа ч бид сайн ажиллахгүй бол энэ том уралдаанд хоцрох эрсдэлтэй. Монгол Улс Азидаа вакцинжуулалтаар тэргүүлж байгаа эхний таван улсын нэг. Том гүрнүүдтэй харьцуулахад харин ч дээгүүр явж байна.  ДЭМБ-аар баталгаажсан ямар ч төрлийн вакциныг авахад бэлэн байна” гэв.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!