2024.04.26, Friday
spot_img
Нүүр хуудас блог хуудас 149

Б.Лхагвасүрэн: Зээлийн хүүг 90 хоног царцааж байна

0
Б.Лхагвасүрэн

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох салбарын удирдлагууд танилцуулж дууслаа.

Эдийн засагтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өчигдөр хуралдаж Монгол улсын эдийн засгийг тогтвортой байлгах чиглэлээр зарим шийдвэрийг гаргасан. Хэрэглээний зээлтэй иргэд болон арилжааны банкуудаас тавьсан хүсэлтээс үүдэн зээлийн хүүг 90 хоног царцах шийдвэрийг гаргасан. Нийт 1.5 их наяд зээлтэй иргэн байгаа. Нийт зээлтэй хүмүүсийн 90 хувь нь хэрэглээний зээлтэй байсан.

Иймд 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг төлөхөөргүй болгож хойшлуулж байна. Тухайлбал, 5 жилийн зээлтэй бол 5 жил 3 сар болон хойшилж байна гэсэн үг. Тэрнээс огт зээл төлөхгүй байх тухай асуудал биш. Харин цаг хугааны боломжтой нөхцөл байдлыг иргэдэдээ олгож байна гэсэн үг” гэв.

Д.Нямхүү: Дахин нэг иргэний шинжилгээ эерэг эерэг гарлаа

0

Берлин-Москва-Улаанбаатар нислэгээр (2020.03.16) ирсэн иргэнээс коронавирус илэрснийг өчигдөр мэдээлсэн. Зохион байгуулалттай ирсэн учраас ойрын улсуудыг шинжлэн судлах ажил хялбар байна. Гэвч хяналт сэрэмжээ алдахгүй ажиллаж байна.

Мөн Берлин-Москва-Улаанбаатар нислэгээр ирсэн иргэний шинжилгээний хариу өнөөдөр эерэг гарлаа. Тухайн иргэний шинжилгээний хариуг хурдавчилсан оношлуураар эхэлж гаргасан учраас төв лабораторид хийж байгаа шинжилгээний хариутай тулгаж үзнэ. Төв лаборторид хийж байгаа шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарна. Төв лаборатор дээр хийж байгаа шинжилгээг хүлээлгүйгээр гол хүнээ илрүүлэх зорилгоор хурадвчилсан оношлуурыг ашиглаж байгаа. Энэ нь халдварыг цаг алдалгүй илрүүлэх, цаашид нэмэлтээр яаж ажиллах вэ гэдэг дүр зураг, ажлын төлөвлөгөө тодруулахад тустай байгаа юм.

Бүгд гадаад улсаас ирсэн тул Covid-19 зөөвөрлөгдөн орж ирсэн гэж хэлж болно. Франц улсын иргэнийг оруулан тооцсоноор зургаан иргэн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хянагдан эмчлүүлж байна.

Коронавирусын ТАВ дахь тохиолдол Монголд бүртгэгдлээ

0

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар мэдээлэл хийж байна.

Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйгээс коронавирус илэрсэн. Тус иргэн Итали улсаас ирсэн Монгол улсын иргэн бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байна гэлээ.

Ц.Элбэгдорж: Баттулгад Монгол чухал биш, мөнгө чухал байсан

0

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “G-ЦАГ” нийтлэлийн онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

  • Монголын ардчиллаас, ардчилсан боломжоос хамгийн их хувьдаа хожоо гаргасан хүн бол Баттулга.
  • Хожоо гаргаж яваа хүн бол бас л Баттулга.
  • Зүгээр яваад өгдөг эрх мэдэл, зүгээр солигддог төр нийгмийн тогтолцоо гэж үгүй.
  • Монгол улс ардчилал, эрх чөлөөтэй болсныг хувийн өмч, зах зээлийн замыг сонгосныг ашиглаж хамгийн их завшсан цөөн хүмүүс л ардчилал руу хамгийн их довтлох юм
  • Ардчиллыг Монголд өөрөө ирсэн юм шиг ярих юм. Өөрөө хүрээд ирдэг юм бол Хятадад, Орост, Казахстанд өөрөө хүрээд ирэхгүй яасан их удна вэ? Хойд Солонгос, Кубад өөрөө хүрээд ирэхгүй яав
  • Ардчилал ирдэггүй, ардчиллыг сонгодог юм. Амиа золиослон тэмцэж сонгодог юм.
  • Харин ардчиллыг зовж ядарч бүтээдэг, хичээж зүтгэж хамгаалдаг юм.
  • Арчаагүй байх эрхийг чинь хүртэл ардчилал хамгаалдаг юм шүү.
  • Монгол улс ардчиллыг гоё учраас эсвэл моодорхож, маяг хөөж сонгоогүй юм. Аргагүйн эрхэнд, тэсэж үлдэхийн тулд сонгосон юм.
  • Би хулгай худалтай насаараа тэмцэж ирсэн. Энэ бол миний араншин.
  • Баттулга Монголын шүүх, хууль, төрийг толгойд нь гарсан өдрөөсөө өшигчиж байгаа юм.
  • Хууль шүүхийн бүрдэж ядаж байсан бие даасан байдлыг устгах бол Монголын ардчиллын амийг таслахтай агаар нэг, эмгэнэлтэй үйл явдал.
  • Монголын ард түмэн Эх орон, Эрх чөлөө хоёртоо зүйрлэшгүй их хайртайг би мэднэ.
  • Баттулга бол ТяньАньМэнь-ий талбай дээрхи Хятадын “Ардын баатрууд”-ын хөшөөнд цэцэг тавьж мөргөсөн Монгол улсын анхны Төрийн тэргүүн юм.
  • Би Монголын боломж алдагдахад дургүй. Тэр боломжийг хулгайлж бусдад өгсөн хүнд би үнэнийг нь хэлсэн.
  • Монголын боломжийг тэр хүн яаж шатааж байгааг, Монгол улс яаж хохирч байгааг түүнд би ярьж өгсөн.
  • Улстөрч хүний зам бол адармаатай. Унана, босно. Дахиад босно, дахиад шороодно.
  • Түүнийг үзэн ядах нь их, хайрлах нь өдрийн од. Өндөрт явахад сүүдрийг нь дагана. Газарт унахад нүдийг нь тоншино.
  • Чөтгөр хорлох хүнийхээ тархийг эхлээд эзэмддэг. Бурхан бол шоглох хүнийхээ хэлийг түрүүлж эвддэг.
  • Тавантолгойн ордоо, одоо АТГ-аас өөр газар хэрэггүй болсон тэр аугаа том төслөө, тэр 178 хуудас цаасаа бид бүрэн ашигласан бол жил бүр эдийн засгаа 3 тэрбум 600 сая доллараар нэмж тэлсэн шигээ суух байв
  • Баттулга зөвхөн Оджаргалыг хорлосон биш, хожим нь харин Монгол улсыг санаатай хохироосон болох нь тодорхой болсон
  • Баттулгад Монгол чухал биш, мөнгө чухал байсан юм билээ.
  • Баттулгад би улс төр, Монгол төрөөс хол яв гэж шууд хэлдэг. Түүний улс төр хийх арга барил Монголд үргэлж гай уршиг дагуулдаг.
  • Монголын төрөөс тэр хол байх нь Монгол улсад өлзийтэй, өөрт нь ч хал бал багатай юм.
  • Тавантолгойг “надад өгөөгүй” гэж Баттулга өс өвөрлөдөг.

ӨНӨӨДӨР: гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

0
Өнөөдөр зурхай

ӨНӨӨДӨР гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Засгийн газрын 11-р байрны 905 тоот хурлын танхимд: 10 цагт ШӨХТГ-аас цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулна.  болно. Холбоо барих утас: 51-262345
Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Хятадын төв банкны ээлжит мөнгөний нийлүүлэлт

0

Банкуудад нэг жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох ажлын хүрээнд Хятадын төв банк санхүүгийн салбартаа 100 тэрбум (14.3 тэрбум ам.доллар) юанийн нийлүүлэлтийг хийжээ.

Банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 50 суурь нэгжээр бууруулахаа Хятадын ардын банк (2020.03.13) мэдэгдсэн. Ингэснээр 550 тэрбум юань буюу 78.6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө эдийн засгийн эргэлтэд орох бөгөөд тус шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Түүнчлэн коронавирусээс болж аюулд өртөөд байгаа эдийн засгаа дэмжихийн тулд зээлийн хүүгийн өртөг бууруулах бусад арга хэмжээг ч авна гэдгээ зарлажээ.

Өнөөдрийн цоо шинэ тоон мэдээллүүд төсөөлснөөс муу гарсан нь коронавирусын дэгдэлтээс үүдэж эдийн засаг нь хүнд байдалд орсныг илтгэжээ. Хятадын үндэсний статистикийн товчооны мэдээлснээр өмнөх онтой харьцуулахад 1, 2-р сарын жижиглэнгийн худалдаа 20.5 хувь буурсан нь шинжээчдийн таамаглаж байснаас 0.8 хувиар өндөр үзүүлэлттэй гарсан байна.

УОК: Монголд нэг ч гадаадын иргэнийг оруулахгүй

0

Улсын онцгой байдлын Шуурхай штабаас өнөөдөр /2020.03.16/ мэдээлэл хийлээ.  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Улсын онцгой комиссын шуурхай штабын баг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.  Дэлхий нийтээр нөхцөл байдал хүндэрч байна. Өвчилсөн хүний тоо дэлхий нийтийн хэмжээнд 160 мянга гарчихлаа. Нийтдээ 6500 гаруй хүн нас барсан. Халдвар авсан улсын тоо 150 болж хурдтай өсч байна. ДЭМБ-аас хоёр хоногийн өмнө Европ тив халдварын том голомт болсон гэдгийг зарласан. Зөвхөн Испани улсад ойролцоогоор 46 сая хүн гэрийн хорионд ороод байна. АНУ өчигдрөөс Их Британи, Ирландаас онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэдгээр улс орнуудын зүгээс Монгол Улстай төстэй арга хэмжээг авч байна. Тийм учраас цаашид олон удаа онгоц хүлээн авахад хүндрэлтэй болж байна. Сая Берлин, Москвагийн нислэгээр ирсэн хүмүүсээс тодорхой шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д 19 хүн тусгаарлалаа. Ерөнхийдөө Истанбулд наашаа ирэх хүсэлтэй, эрсдэлтэй иргэдийн тоо гарсан.

Монгол Улс гадаадын нэг ч иргэнийг хүлээж авахгүй.  Зөвхөн ОХУ-аас орж ирж буй хүнсний тээврийн жолооч нарыг нэвтрүүлж байгаа.

Халдварын эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж буй тул олон удаа нислэг үйлдэх боломжгүй, нислэгийн хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүйд хүрнэ. Дэлхий даяар амьдарч буй 190 мянга орчим монголчууддаа хэлэхэд улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахын тулд тухайн орондоо дасан зохицож, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах хэрэгтэй” гэв. Хятадын Уханьд анх дэлгэрсэн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, голомтот орноос ирсэн хүмүүсийг тусгаарлан хянах болсон. 14 хоногийн хугацаанд тусгаарлалтад орсон хүмүүс төлбөрөө төлөхгүй байгааг Шуурхай штабаас онцлоод “Өнөөдрийн дотор ОБЕГ-ын дансанд хийхгүй бол гэрийн хаягаар нь нэхэмжлэл хүргүүлж, төлөхгүй байгаа хүмүүсийг хууль хяналтынханд өгнө, хуулийн дагуу шийднэ” гэдгийг анхааруулав. Учир нь, тусгаарлагдсан иргэд төлбөрөө төлөхгүй байгаагаас дараа дараагийн ажилд хүндрэл учруулах болсон байна.

Гадагшаа явахгүй байхыг анхааруулсаар байхад олон улс дамжин ирж байна

0

ЭМЯ-наас шинэ коронавирустай холбоотой шинэ нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

“Нэгдүгээр сарын 9-өөс хойш өнөөдрийг хүртэл 1697 хүнийг тусгаарлан ажигласан. Одоогийн байдлаар 945 хүн эмчийн хяналт дор ажиглалтын байранд байна. Сэжигтэй тохиолдол хэмээн үзсэн 291 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Баян-Өлгий аймаг, Асралт-мед, Жаргалант, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ дээр иргэд тусгаарлагдаж байна. Франц улсын иргэд болон долоон жуулчинд хоёрдугаар сарын 29-өөс гуравдугаар сарын 9-ны хооронд Хөвсгөлийн Хатгал руу очиж, үйлчилгээгээ үзүүлээд буцаж ирсэн нэг иргэн гүйлгэсэн, халуурсан гэсэн зовуурьтай тусгаарлагдсан. Тухайн иргэнд шинжилгээ хийж байна, биеийн байдал нь хэвийн.

Иргэдэд бүтэн гурван сарын турш анхааруулж, зөвлөсөөр байхад гадагшаа улс орон руу зорчих, гадаадын иргэнтэй уулзаж, холбогдож байгаа тул өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг сануулж байна” гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал онцлов.

Нэгдүгээр сараас хойш ЭМЯ-наас нийт иргэдэд хандаж, гадагшаа зорчихгүй байхыг анхааруулж ирсэн. Гэвч, энэ анхааруулгыг үл тоож, гэр бүлээрээ олон орон дамжиж Монголдоо ирэх болсон байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ “Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өчигдөр /2020.03.15/ 244 хүн эх орондоо ирсэн. Берлин-Москвагийн чиглэлийн онгоцоор өнөөдөр /2020.03.16/ 231 иргэн ирсэн. Бөөрний дутагдалтай иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Мөн 17 иргэнийг ХӨСҮТ-т тусгаарлаад байна. Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор мөн 277 иргэн ирэхээр болжээ. Үүнээс 57 иргэнд эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай гэсэн мэдээ ирсэн. Цэргийн тусгай эмнэлгийг өглөө 08.00-10.00 цагийн дотор бүрэн чөлөөлсөн. Дараагийн сэжигтэй тохиолдлыг хүлээн авахад бэлтгэл бүрэн хангагдсан. Дүүргийн эмнэлгийн орны 10 хүртэлх орыг эрчимт эмчилгээний орны зориулалтаар ашиглана.

ХӨСҮТ дээр буй өвчтөний биеийн байдал хэвийн, хоолны дуршил нь сайжирсан байна” гэв. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 2-нд коронавирусийн халдвар батлагдсан франц иргэнтэй хамт онгоцоор ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан. Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Гуравдугаар сарын 15-нд Баян-Өлгий аймагт болон ХӨСҮТ-д тус тус нэг сэжигтэй тохиолдол илэрсэн, тусгаарласан. Баян-Өлгий аймгийн шинжилгээний хариу Улаанбаатарт хараахан ирээгүй байна. Мөн өчигдөр /2020.03.15/ ХӨСҮТ-д халдварын голомттой газраас ирсэн гэсэн 10 хүнийг тусгаарлаж, эмчийн ажиглалтад авсан. Франц иргэний бие сайжирч байгаа, хоол ундандаа орсон, ханиалга нь дарагдсан” гэв.

Монголын хөрөнгийн захын идэвхи суларч байна

0

Он гарснаас хойш дотоодын хөрөнгийн зах зээл уруудаж, арилжааны идэвхи мэдэгдэхүйц суларч байна.

Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс оны эхнээс 5.2%-иар, 2020.03.13-ны өдрийн байдлаарх үнэт цаасны арилжаа өмнөх оны мөн үеэс 48%-иар тус тус буурсан дүнтэй байна.

Тодруулбал, 2019 оны энэ үед 13.4 тэрбум төгрөгийн арилжаа явагдаж байсан бол өдгөө 7 орчим тэрбум төгрөгийн арилжаа явагдаад байна.

Ийнхүү арилжааны идэвхи буурахад бонд, хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа явагдаагүй нь нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, 2020 он гарснаас хойш Засгийн газрын болон компанийн ямар нэг бонд арилжигдаагүй, шинээр IPO гараагүй байна.

Мөн шинэ төрлийн коронавирусын хорио цээрийн дэглэмээс үүдэн бизнесийн идэвхи суларч болзошгүй гэсэн хүлээлттэй хөрөнгө оруулагчдын идэвхи суларч байгаа нь нөлөөлж байна.

“Apple” Хятад дахь дэлгүүрүүдээ нээж бусдыг нь түр хаалаа

0

Хятадаас бусад бүх дэлгүүрээ 2020.03.27-ны өдрийг хүртэл хааж байгаагаа Apple компани зарлалаа. Энэ нь Covid-19 тахлын дэгдэлтийг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ юм байна.

Коронавирусийн дэгдэлт буурч байгаатай холбогдуулан тус компани өнгөрөгч долоо хоногт Хятадын эх газарт оршдог 42 дэлгүүрээ нээж, хэвийн ажиллагаанд шилжүүлсэн юм.

Энэ алхамтай зэрэгцээд бусад улс орнууд дахь дэлгүүрүүдээ түр хугацаагаар хаасан нь Covid-19 вирусийн тархалтын оргил үе Хятадад өндөрлөж, бусад улс оронд тахлын голомт шилжсэн нь тус шийдвэрээс харагдаж байгаа юм. Энэ хугацаанд хугацаанд Apple-ийн үндсэн ажилтнууд цалингаа хэвээр авах бөгөөд онлайн худалдаа нь хэвийн үргэлжлэх гэнэ.

Apple компаниас коронавирусийн тархалттай тэмцэх үйлсэд хандивласан мөнгөний хэмжээ $15 сая хүрээд байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күк (2020.03.13) мэдэгджээ.