2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮР2Эдийн засгийн эрх чөлөөгөөр Монгол Улс 86-р байр эзэлжээ

Эдийн засгийн эрх чөлөөгөөр Монгол Улс 86-р байр эзэлжээ

АНУ-ын “Heritage foundation” бодлогын судалгааны хүрээлэнгээс “Эдийн засгийн эрх чөлөөний индекс 2021” жагсаалтыг гаргажээ.

Тус хүрээлэн нь 1995 оноос хойш дэлхийн улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдлыг хуулийн засаглал, засгийн газрын цар хүрээ, үр ашигтай зохицуулалт болон зах зээлийн нээлттэй байдал үндсэн дөрвөн чиглэлд 12 шалгуур үзүүлэлтээр үнэлж ирсэн. Шалгуур үзүүлэлтийн хүрээнд эдийн засгийн эрх чөлөөгөөр нь:

  1. Бүрэн эрх чөлөөтэй (80-100 оноо),
  2. Харьцангуй эрх чөлөөтэй (70-79.9 оноо),
  3. Дундаж эрх чөлөөтэй (60-69.9 оноо),
  4. Бараг эрх чөлөөгүй (50-59.9 оноо) Б
  5. Бүрэн эрх чөлөөгүй” (0-49,9 оноо) хэмээн тав ангилдаг.

Энэ удаагийн үнэлгээгээр Монгол Улс 100 онооноос 62.4 оноо авч, дэлхийн 178 улсаас 86 дугаарт жагсаж, эдийн засгийн хувьд “дундаж эрх чөлөөтэй” орнуудын ангилалд багтжээ. Энэ нь өмнөх оныхоос 6.5 оноогоор ахисан үзүүлэлт юм.

Ази-Номхон далайн бүс нутгийн 40 гаруй улс дотроос Монгол Улс 14 дүгээрт бичигджээ.

Эдийн засгийн хувьд бүрэн эрх чөлөөтэй ангилалд багтсан улс орнуудыг Сингапур улс 100 онооноос 89.7 оноо авч, хоёр дахь жилдээ тэргүүлсэн байна. Жагсаалтын гуравдугаарт Шинэ Зеланд (83.9 оноо), дөрөвдүгээрт Австрали (82.4 оноо) бичигдсэн бол Швейцарь, Ирланд улсууд удаалж, эхний тавд багтжээ. Харин АНУ-ын энэ удаад 74.8 оноогоор 20-р байранд буюу “харьцангуй эрх чөлөөтэй” орнуудын ангилалд багтсан бол ОХУ 61.5 оноогоор 92-т, Хятад улс 107 дугаарт буюу “бараг эрх чөлөөгүй” улс орнуудын ангилалд оржээ. Жагсаалтыг Куба, Венесуэл, Хойд Солонгос улсууд удаалж байна.

Эх сурвалжHeritage foundation
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!