2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР1Ерөнхийлөгч дүүгээ аврах уу, нэрээ цэвэрлэх үү!

Ерөнхийлөгч дүүгээ аврах уу, нэрээ цэвэрлэх үү!

МОҮХ-ны ерөнхийлөгч, олимпийн аварга, Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийөгчийн хуурай дүү Н.Түвшинбаярын өдүүлсэн хэрэг олон нийтийн дунд эсэргүүцэл шүүмжлэл дагуулсаар байна. Улсын начин Э.Энхбатыг хэвтэрт ортол нь зодсон түүнд хуулийн дагуу арга хэмжээ авахыг ч шаардсаар байгаа юм. Гэвч, хууль тэгш үйлчлээгүй нь Н.Түвшинбаярт эгдүүцэх иргэдийн тоог нэмсээр байна.

Н.Түвшинбаяр нь Ерөнхийлөгчийн ойр дотны хүн гэх утгаараа уснаас хуурай гарах нь гэсэн хардлага ч байгаа. Түүнчлэн хохирогчийг давхар ялладаг танил “херологи” технологи хэрэгжээд эхэлжээ. Тэднийг хүүхнээс болж муудалцсан гэх ойлголтыг нийгэмд төрүүлэх гэж улайрч байгаа нь бүр увайгүй харагдаж байна.

Н.Түвшинбаярын хийсэн хэргээс болж, Ерөнхийлөгчийн рейтинг улам уруудсаар. Шударга ёс ярьж гарч ирсэн Ерөнхийлөгчөөс иргэд шударга ёсыг нэхэж байна.

Н.Түвшинбаярыг МҮОХ-ноос огцруулах, улмаар Ерөнхий сайд зөвлөхтэйгөө хариуцлага тооцохыг олон нийтийн сүлжээнийнхэн шаардаж эхэлсэн.  Үнсэндээ алдар нэрийн авч явах амаргүйг Н.Түвшинбаярын эл хэрэг явдал манай спортынхон, урлагийнханд том сануулга болов. Нэр алдарт хүрэнгүүтээ ааш авир нь эвдэрч, хүнээ байдаг явдал Монголын урлаг, спортынхонд хэвийн үзэгдэл болсон. Ялангуяа ар томтойгоороо гайхуулсан хуулийг гууль болгодог тод жишээ бол Н.Түвшинбаярын үйлдэл. Олон хавар нэгэндээ гэгчээр олимпийн нэр хүндээ өөрийнхөө ааш авираас болж алдлаа. Муу нэрийг хусавч арилахгүй гэж. Аварга гэх алдар нэрээ адгийн хүчирхийлэгч болгох нь амархан гэсэн үг.

Хуулийг уландаа гишгэдэг, шүүгчдийг худалдаж авдаг шударга бус Монголд бий болсон. Жирийн иргэнд шүүх хатуу ханддаг бол эрх мэдэлтний захиалга, даалгавраар үйлчилдэг баримтууд дэлгэгдсэн.

Тэгэхээр хууль, шүүхийнхэн Н.Түвшинбаярт хэрхэн хандахаас цаашид иргэд тэдэнд итгэх эсэх нь шийдэгдэнэ. Нөгөө л нэг манай хүн, танай тал гэж “үйлчлэх” юм бол Монголын шүүх засаглалд итгэх хүн олдохгүй.

Нийслэлийн прокурорын зөвшөөрлөөр Н.Түвшинбаярыг хориогүй, тэрбээр Интермед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэхдээ энэ нь түүнийг уучлах шалтгаан биш. Олимпийн аварга хүний хувьд тэр уучлашгүй алдаа гаргасан нь үнэн.

Эцэст нь хэлэхэд Ерөнхийлөгч дүүгээ аврах уу, нэрээ цэвэрлэх үү. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Түвшинбаярын факт Х.Баттулгад дөнгө болж магадгүй байна.

Б.НИРУН

 

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. Бусдад сургамж болохуйц нэр төр алдахаасаа гулгалтын барьсан нөхдөд сургамж бологТүвшинбаяр т хариуцлага тооцох нь зүйтэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!