2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮРПопулист МэдээТ.Баясгалан нөхрийнхөө төлөө 10 саяыг хандивласан уу

Т.Баясгалан нөхрийнхөө төлөө 10 саяыг хандивласан уу

Нийтийн дууны гүнжээс эгэл жирийн амьдралыг сонгосон Т.Баясгалан баян эртэй амьдралаа холбож, хэсэгтээ нам жим болсон байдаг. Тэрбээр Кёкүшюзан Д.Батбаярын хоёр дахь гэргий болж, өдгөө хүү, охин хоёртой тун энх тунх амьдарч буй. БГД-т сүндэрлэх Кёкүшю цамхаг, хэд хэдэн үлд хөдлөх хөрөнгө, өвтэй дуучин бүсгүй маань хэдхэн жилийн өмнө “Сакура” гэх чамгүй өндөр төлбөртэй дунд сургууль босгож, өөрөө эзнээр нь сууж буй.

Хүүгээ төрүүлснийхээ дараахан “Баясгалантай дэлхий” эмэгтэйчүүдийн төрөх эмнэлгийг бэлгэнд авсан гэгддэг тэрээр цагтаа “Эх орон” телевизийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, “Хүүхдийн ертөнц хөгжлийн төлөө” нэртэй ТББ-ыг байгуулсан. Сайн ханийн буянаар ихэнх цагаа хилийн чанадад дэлгүүр хэссэн шигээ өнгөрөөх болсон түүний аз, одыг гайхагсад олон. Гэвч тэр чадаж байгаа. Шинэ оны босгон дээр “Хүүхдийн төлөөх фонд”-д сургуулийнхаа нэрийн өмнөөс 10 сая төгрөг хандивлажээ. Энэ нь зарим хүмүүст Ерөнхийлөгчид тал засаж, хууль шүүхээр “явдалтай” болсон нөхрийгөө авч үлдэх арга заль гэж харагдаж байгаа аж.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!