2024.03.29, Friday
spot_img
НҮҮР1Трэнд 7: Бонус, бойкот, хорио, хомсдол!

Трэнд 7: Бонус, бойкот, хорио, хомсдол!

Өнгөрөгч буй долоо хоногийн онцлох сэдвүүд нь бонус, бойкот, хорио, хомсдол байлаа.  Товчхондоо, долоо хоногийн гол дүрүүдийг биш онцлох үйл явдлыг энэ удаагийн “Трэнд 7” булангаараа онцлож байна.

Хорио ба хомсдол

Засгийн газар, УОК-оос 15 хоногийн бүх нийтийн хатуу хөл хориог тогтоосноор өдөртөө хэдэн зуугаараа илэрч буй цар тахлын халдварыг бага зэрэг хумина гэж тооцсоноо Лхагва гаригт мэдээлэв.  Цар тахлаас болж 21 хүн нас барсан нь хөл хорио тогтоох бас нэг үндэслэл болов.  Халдварын тохиолдол нэмэгдэх тусам хүнд өвчтөний тоо ч өсөв.  Эрдэмтдийн зүгээс хөл хорио тогтоохгүй бол байдал бишдэхийг аль эрт сануулсан. Засгийн газар эдийн засаг, эрүүл мэндээ зэрэг хамгаалах бодлого хэрэгжүүлж ирсэн ч замд нь саад гарлаа.

Хөл хориотой хугацаанд  дархлаажуулалтыг идэвхжүүлж, тавдугаар сарын 1 гэхэд Улаанбаатарын насанд хүрсэн иргэдийг бүгдийг нь хамруулж дуусгана гэсэн Засгийн төлөвлөгөө талаар болов.  Монголд дархлаажуулах вакцины нөөц дууссан, гаднаас авчрах вакцины тээвэрлэлтэд асуудал үүссэн болохыг Бямба гаригт хэвлэлийн бага хурал хийсэн Засгийн газрын сайд нар тодотгов.  Өөрөөр хэлбэл, вакцины хомсдол үүссэн тулд дархлаажуулалт 15 хоног тэг зогсов. Нийтдээ 600 мянган хүнд вакцины эхний тунг хийсэн. Улмаар энэ сарын 9, 12-нд ирэх ёстой байсан вакцинд саатал үүссэний шалтгааныг Шадар сайд ч, Сангийн сайд ч тодорхой тайлбарласангүй. Хятадаас нийлүүлэх вакцин цагтаа ирсэнгүй учраас ийнхүү дархлаажуулалт зогссон бололтой. Ингээд уралдаанд Монгол Улс ялагдаж мэдэхээр боллоо.

Бонус ба бойкот

Хөл хорионд орсон эдийн засагт цус сэлбэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжихээр Засгийн газар иргэн бүрт 300 мянган төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Баасан гаригаас иргэдийн дансанд уг мөнгө орж, Улаанбаатар бүхэлдээ тэг зогсолт хийсэн.  Бэлэн мөнгөтэй болсон монголчууд банк, дэлгүүр хоршоог нүүлгэхээ шахав. Эрэлт ихэссэн тулдп наймаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг ч хөөрөгдөв.  Газар тариалан, барилга гээд ид ажлын үеэр ийнхүү 15 хоногоо сул алдаж буйд зарим иргэд бухимдаж, эсрэгээрээ иргэн бүртээ 300 мянган төгрөг зарим айл өрхөд том дэмжлэг болох юм. Ерөнхийлөгч өмнө нь айл болгонд нэг сая төгрөг өгөхийг шаардаж байснаа өөрчилж, Засгийн шийдвэрийн дараа сар болгон сая төгрөгийг өгөх саналыг Ерөнхий сайдад хүргүүлэв.

Ерөнхийлөгчийн саналыг мэдээж МАН-ын бүлэг хүлээж авахгүй. Иргэн бүрт тараасан 300 мянган төгрөг бол Оюутолгойн “хишиг”. Өмнө нь Оюутолгойгоос 250 сая ам.доллар зээлээд эх орны хишиг нэрээр бид хүртчихсэн ч удаатай.  Хөл хорионд орсон монголчуудыг зугаацуулахаар онигоо ярьсан дуучин Б.Батчулуун, С.Сэрчмаа нар амнаасаа болж сошиал бойкоттой нүүр тулав.

Түүнчлэн АН хоёр даргатай болж, хэрүүл нь үргэжилсээр. МАН-ын засагт огцрох өргөдлөө өгөх өөр нэг сайд нэмэгдсэн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болов. Түүнийг энд архи граммлах тухай ярьж суухад хилийн цэрэг дээр буу дуу гарлаа. Ерөнхийлөгчийн хуурай дүүг 20 хоног баривчлахаар болсон. Түүнд зодуулсан Э.Энхбат начин одоог хүртэл бие нь дээрдэхгүй, унтуулгатай байгаа аж.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!