2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР3СЕХ: Иргэдийн уулзалтыг задгай талбайд хийх ёстой

СЕХ: Иргэдийн уулзалтыг задгай талбайд хийх ёстой

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна.  Тиймээс сонгуулийн бэлтгэл явж, нэр дэвшигчид сурталчилгаагаа хэрхэн хийх талаар  СЕХ-ны мэдээлэл өгсөн.

СЕХ-ны Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа: Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж орон нутагт хүргэгдээд дуусч байна. Иргэдийн уулзалтыг хэрхэн зохион байгуулах талаар мэргэжлийн байгууллага заавар зөвлөмж гаргаж байгаа.  Нэр дэвшигчид иргэдтэй уулзахдаа  аль болох задгай талбайд, хүн хоорондын зай баримтлах ёстой. Мөн оролцсон иргэдийн бүртгэлийг хөтлөх шаардлагатай.  Уулзалтад хүүхэд дагуулж ирж болохгүй. Маск, бээлий өмсөх, зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөнө. Хэрэв битүү талбайд уулзалт хийхээр бол агааржуулалтаар хангах шаардлагатай. Зөөврийн хайрцгаар зургадугаар сарын 8-ны өдөр  санал авна. Ингэхдээ тусгаарлагдсан болон эмчлэгдэж байгаа иргэдийн саналыг авна. Гэхдээ журамд зааснаар арай өөр зохицуулалтаар авна. Гадаад байгаа иргэдийн саналыг авах бэлтгэл хангагдсан.

А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!