2024.03.29, Friday
spot_img
НҮҮР3Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл удахгүй эхэлнэ

Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл удахгүй эхэлнэ

Цэргийн мэргэжил олгох сургалт болох “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл удахгүй эхлэх гэж байгааг Батлан хамгаалах яам(БХЯ)-наас мэдээллээ.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудад тавигдах шаардлага: 

  • Нийслэл Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
  • 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх зэрэг шаардлага тавигдаж байна.

Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийн талаар БХЯ-наас маргааш 10:00 цагт ЦДБЭЧ-ийн Соёмбо танхимд хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгөхөөр болжээ.

Өнгөрсөн жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 1,472 хүн бүртгүүлснээс эрүүл мэнд, биеийн тамирын шалгалтад 490 нь тэнцсэн байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!