2024.03.29, Friday
spot_img
НҮҮРМонголНаадам айсуй: Э.Оюунболдтой хэн, хэзээ хариуцлага тооцох вэ

Наадам айсуй: Э.Оюунболдтой хэн, хэзээ хариуцлага тооцох вэ

Хоёр сарын дараа наадам болно. Гэвч, өнгөрсөн жилийн наадам тойрсон дуулиан эцэслэгдээгүй хэвээр байна.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхчүүдээс хоёроос нь допинг илэрсэн нь түрүүлж, аварга цолонд хүрсэн Э.Оюунболд юм. Түүний шээснээс допинг илэрсэн ч тэрбээр өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Энэ талаар Э.Оюунболд аварга тайлбар хийхдээ “Допингийн холбооны таван хүн хамт байж байгаад гарын үсэг зураад, шинжилгээний хариуг задлах ёстой. Гэтэл нэг хоёр хүн задалмагцаа шууд л олон нийтийн сүлжээгээр цацлаа. Би допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон байна. Би энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Дахиад гуравдагч оронд шинжилгээ өгмөөр байна” гэсэн юм.

Тиймээс энэ асуудлаар шүүхэд хандаад байгаа бөгөөд тавдугаар сарын 22-нд шүүх хурал нь товлогдсон.

Харин бөхчүүдийн зүгээс Э.Оюунболдод хариуцлага тооцож, аварга цолыг нь хураахыг сар шинийн өмнө шаардаж байв. Гэвч, Ерөнхийлөгч Х.Баттулга түүний цолыг одоо ч хураагаагүй, ноёны бөх учраас Э.Оюунболдтой хариуцлага тооцож чадахгүй байна гэсэн шүүмжлэл гараад байна.

Ингээд допингтой нэр холбогдсон гишүүдийн “ХАР ЖАГСААЛТ”-ыг хүргэе.

    1. 2002 он: А.Сүхбат /анаболик стероид/
    2. 2003 он: Д.Батбаяр /анаболик стероид/
    3. 2004 он: Д.Мягмарсүрэн /анаболик стероид/
    4. 2004 он: Г.Ганхуяг /анаболик стероид/
    5. 2006 он: Д.Рагчаа /анаболик стероид/
    6. 2006 он: Г.Эрхэмбаяр /анаболик стероид/
    7. 2009 он: Ц.Сумъяабэйс /анаболик стероид/
    8. 2009 он: Б.Соронзонболд /дексаметазон/
    9. 2011 он: Г.Алтангэрэл /анаболик стероид/
    10. 2011 он: Ц.Цогбаяр /анаболик стероид/
    11. 2012 он: Х.Мөнхбаатар /анаболик стероид/
    12. 2012 он: Б.Сугаржаргал /анаболик стероид/
    13. 2014 он: Б.Суманчулуун /анаболик стероид/
    14. 2014 он: Н.Адъяабат /анаболик стероид/
    15. 2016 он: Б.Баатарцол
    16. 2016 он: Б.Ганзориг
    17. 2017 он: Ө.Бат-Орших
    18. 2017 он: Б.Пүрэвсайхан
    19. 2017 он: Э.Даш
    20. 2017 он: Б.Номиндалай
    21. 2017 он: С.Майнбар
    22. 2018 он: Б.Соронзонболд
    23. 2018 он: Б.Гончигтавхай
    24. 2018 он: Н.Ганбаатар
    25. 2018 он: А.Цацабшир
    26. 2018 он: Ц.Бямба-Очир
    27. 2019: Д.Цэрэнтогтох
    28. 2019: Э.Оюунболд
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!